Жүжигчин З.Онон хөл хүнд болжээ

Залуу дуучин П.Идэржавхлан түүний гэргий жүжигчин З.Онон нар бүл нэмэх гэж байна. Жүжигчин бүсгүй хөл хүндтэй болсон гэнэ. Тэд зургаан настай хөөрхөн охинтой билээ..

“Х-Түц- продакшны алаг нүдэнгүүдийн тоог нэгээр нэмсэн жүжигчин З.Онон анх СУИС-ийн дотуур байранд нөхөртэйгээ танилцаж байжээ.Хөөрхөн ааштай, царайлаг залууг хараад анхны харцаар дурласан тэрбээр адтай сэргэлэн зангийнхаа ачаар анхаарлыг нь татаж чадсан гэдэг юм билээ.

Харин дуучин П.Идэржавхлан хүүхэд шиг зантай, хөгжилтэй бүсгүйн хайранд умбаж яваадаа бахархаж “Би хайрлуулж, харамлуулах хүнтэй. Бас хардуулах хүнтэй” хэмээн өөрийн цахим хуудсанд бичсэн байдаг.

Хит дуунуудаараа сонсогч фэнүүддээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан, тайз дэлгэцийн уран бүтээлд сонирхолтой дүрүүдээрээ үзэгчдэд танигдсан З.Онон нарын амьдрал, уран бүтээлд сайн сайхныг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.