Бэлгийн сэтгэл ханамжтай харьцаа

Эмэгтэй хүний аз жаргалтай байхад бат бөх гэр бүл, хань нөхөр туйлын чухал байр суурь эзэлдэг. Эрэгтэй хүн гэр бүлгүй, эхнэргүй явж чадах ч эмэгтэй хүнд энэ нь сэтгэл шаналгасан хэцүү асуудлын нэг байдаг.

Учир нь эмэгтэйчүүд хэт нийгэмшүү амьтад ажээ. Тэд хэн нэгэнтэй сэтгэл санаагаа хуваалцан, хэн нэгнээр хайрлуулж, асруулж, бас хэн нэгнийг хайрлаж байх дуртай. Хамт олонсог байх дуртай бодгалиуд юм. Тэд хүүхэдтэй, гэр бүлтэй байж, тэднийг асарч, халамжилж,хайрлаж, энхрийлж байж аз жаргалтай байдаг. Тиймээс гэр бүлийн аз жаргал тэдний хувьд хамгийн чухал зүйл мөн. Гэр бүлийн тайван амгалан байдал+ бэлгийн сэтгэл ханамж = энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болно.
Бэлгийн ханамжийг бүрэн дүүрэн эдлэхийн тулд:
- Нөхөртэйгээ нээлттэй бай, түүнд юунд дуртай, юунд дургүйгээ хэл.
- Бэлгийн дур хүсэл бага, дунд , сайн байх аль аль  нь байдаг л зүйл. Хүн дандаа бэлгийн дур хүсэл ихтэй байна гэж байдаггүй. Ядарсан, сэтгэл хямарсан, завгүй, хүүхэд төрүүлэх, жирэмслэх энэ бүхэн бэлгийн дур хүслийг дарж, хязгаарлаж байдаг.

- Нэг удаад заавал олон дахин дур тавих албагүй. Нэг шөнө нэг удаа байх нь хангалттай.
- Секс бол тэмцээн уралдаан биш.
- Сэтгэл хөдлөлөө бэлгийн харьцааны үед ил чөлөөтэй байлга. Юу хийхийг хүсэж байна түүнийгээ хий. Биеэ барих нь сексийн мэдрэмжийг үгүй хийдэг.
- Эмэгтэй хүн хэлүү, үтрээ, бас умайн хүзүүндээ сэрэлийн цэгүүдтэй байдаг. Эдгээр нь хүн бүхэнд харилцан адилгүй хөгжсөн байна. Зарим эмэгтэй зөвхөн хэлүүндээ илүү мэдрэмтгий байхад зарим нь үтрээндээ байдаг. Энэ нь хүн байгалиас заяагдсан зүйл.  
- Бэлгийн эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах нь энэ асуудлаар үүсэж буй олон хямарлуудын гарц нь байж чадна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.