Зөн билэгч Виктория Райдос Монголд ирлээ


5L0A4047

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ялагч зөн билэгч Виктория Райдос өчигдөр Монголд ирлээ. Тэрээр манай улсад хоёр хоногийн хугацаанд ажиллах юм байна. “Оросын хар шулам” гэгддэг түүнийг монголчууд зөн билгийн цуврал нэвтрүүлгээр андахгүй болсон билээ.

Энэ жил 39 настай Виктория Райдос Санкт Петербург хотноо төржээ. Түүний намтар, гэр бүлийн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй ч тэрээр энэ тухай ам нээж байгаагүй гэнэ. Хөзөр ашиглан хүмүүний амьдралын бүх цаг үеийг харж, засал хийх чадвартай түүнийг Зөн билгийн тулааны бүх оролцогчдын хамгийн шилдэг нь гэж үнэлдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
уншигч (202.72.242.130) 2016-06-13 10:22:38
СЗоригийн хэргийн талаар асуух юмсан