Өвөрмөц хурим
АНУ-ын Пенсильвани мужийн Ланкастер хотод Алиалах урлагийн 32 дахь удаагийн их наадам болж байна. Өнгөрсөн баасан гарагт уг наадмын үеэр хоёр алиалагч хоорондоо гэрлэжээ. Билли Тедески, Пэтти Кулвики нар алиалагчийн өмсгөлтэйгээ хуримаа хийсэн байна.

Дурлалт хос эхлээд нэгэн үзүүлбэр хийснээр хуримын ёслол эхэлсэн бөгөөд сүйт залуу бүсгүйгээ загасчин адил дэгээгээр барьж авсан гэнэ. Тэд их наадамд оролцогчдыг өөрийн гэр бүл гэж боддог тул яг энэ үеэр хуримаа хийхээр шийджээ. Хуримын ёслолд их наадамд оролцогч бүх хүмүүс уригдсан аж.

Тэднийг адисласан ламтанаар мөн л алиалагч эмэгтэй Жоанн Игната тодров. Энэ эмэгтэй тэр хоёртой олон жил нөхөрлөж, хамт ажиллаж ирсэн тул тэдний гуйлтад татгалзсан хариу өгч чадаагүй гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.