”MTV music awards 2013” улаан хивсний ёслол болж өндөрлөлөө
Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг “MTV”-гийн “MTV video music awards 2013” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гаригт Нью-Иоркийн Brooklyn-нд спюрприз дүүрэн болж өнгөрлөө. Хөгжмийн ертөнцийн шилдгүүд бүтэн жилийн турш хийсэн бүтээлээрээ өрсөлдөж, шилдэгээ шалгаруулдаг энэхүү наадамд залуу дуучид ая дуугаа өргөхөөс гадна дуучин Лэди Гага тайзан дээр дөрвөн удаа хувцасаа сольжээ.

Наадмын онцлох хүнээр шинэхэн уран бүтээлүүдээ дэлгээд буй дуучин Жастин Тимбэрлэйк тодорсон юм. Учир нь тэрбээр хоёр номинацийн шилдгээр шалгарсан юм. Мөн өсвөр насны од гэгддэг Селена Гомез бүх зүйлээр шилдэг гэдгээ олонд харуулж, “Шилдэг поп видео ” номинацид дуучин Бруно Марс, Майли Сайрус, Жастин Тимбэрлэйк нартай өрсөлдөж, шилдгийн шилдгээр шалгарчээ.

Түүний гоёлын даашинзны сонголт зөв болсныг гадаадын сайтууд онцолж байна. Мэдээж тус наадмын нэгэн онцлох зүйл нь оддын хувцаслалт байсан. Мөн үргэлжид олны анхааралд өртөж, сонин хувцасны сонголт хийдэг алдарт дуучин Леди Гага энэ удаад тун ч даруухан хар даашинз сонгож, нүүр будалтаа энгийн байдлаар хийлгэсэн нь олон нийтийг гайхшруулжээ. Ингээд “MTV video music awards 2013”-ын улаан хивсний зочдын зургуудаас хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.