МУАЖ Ш.Чимэдцэеэгийн Өвөрмонгол шавь Р.Отгонтуяа СТА цол хүртлээ

ӨМОЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улаанмөчирийн дуучин Р.Отгонтуяа Монгол улсын Соёлын яамнаас  “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” өргөмжлөл цол тэмдэгээр шагнагдлаа. Түүний цол тэмдгийг МУ ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ энгэрт нь зүүж өгсөн байна.


Р.Отгонтуяа нь Өвөрмонголын дуучдаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” гэх өргөмжлөлийг хүртэж байгаа хоёр дэх дуучин болжээ. 


Тэрээр бага наснаасаа үе дамжин  ирсэн уртын дууны торгон эгшигт хөтлөгдөн, 2003 оноос Монгол улсын Гончигсумлайн нэрэмжит Хөгжим бүжгийн дээд сургуульд Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин Ш. Чимэдцэеэ багшийн гарын шавь нь болж гурван жил суралцжээ. 2009 оноос Зүүн үзэмчин хошууны Улаанмөчирт дуучнаар орж ажлын гараагаа эхэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.