Гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээг крилл, монгол бичгээр бичдэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын
хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран төрсний болон
гэрлэлтийн гэрчилгээг крилл болон Монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийх
уйгаржин нэрийн толийг үүсгэж, програмын ажлыг бүрэн хийж дуусгажээ.

Үүнтэй холбогдуулан тус газрын дарга Ц.Пүрэвдорж уг ажлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд анхлан хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгосны дагуу крилл, монгол бичгээр бичсэн анхны төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ эзэндээ хүрч эхэлсэн байна. Цаашид аймаг, нийслэлийн хэмжээнд шат дараатай эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Мөн өнөөдрийн байдлаар шинээр төрсний бүртгэлд 238 хүүхэд , гэрлэлтийн бүртгэлд 13 хос тус тус бүртгүүлж энэхүү шинэ гэрчилгээний эзэд болоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Од
(103.10.21.48)
2013-08-31 23:15:16
Өмнө авсан хүмүүс яах вэ
0
0
0
Хариулах