Бүсгүйчүүдээ жирэмсний тестээр хэдэн сартайг мэддэг болжээ
Хөл хүнд болсон эсэхээ эмчид очихоос өмнө мэдэж болдгоороо олон сая
эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон жирэмсний тест улам нарийн
хөгжиж, одоо бүр хэдэн долоо хоногтойг нь хэлдэг болжээ. Хэрэглээнд
нэвтрээд өдгөө 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа жирэмсний тест нь шээсэн
дэх гонадотропиний хэмжээг тогтоосноор жирэмсэн эсэхийг магадладаг.
Эмэгтэй хүн бие давхар болсон эхний хэдэн долоо хоногт гонадотропиний
хэмжээ нэмэгддэг бөгөөд 11 дэх долоо хоногоос буурдаг байна. Тэгвэл
“Clearblue Advanced Pregnancy Test” нэрээр АНУ, Европт худалдаанд гарч
эхэлсэн тест нь дээрх аргаар жирэмсэн эсэхийг тогтоохын зэрэгцээ хэрвээ
бие давхар бол 1-2, 2-3, 3+ гэх мэтээр жирэмслээд хэр удаж байгааг
давхар заадаг байна.
Энэхүү тест хоёр ширхэг туузан хэсэгтэй бөгөөд нэг нь ердийн тесттэй яг адилхан, харин хоёр дахь нь хугацааг нь заадаг аж. Жирэмсний хэдэн долоо хоногтой гэдгээ эмнэлэгт очихгүйгээр мэдэж авах нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал. Жирэмсний хугацааг тогтоохдоо эмч нар ихэвчлэн тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгөөр тооцох юм уу эхо аппаратаар харж тогтоодог. Гэвч олон эмэгтэйн хувьд сарын тэмдгийн мөчлөг нь хэвийн бус байдаг тул эмч нар ч алдах магадлалтай. Мөн жирэмсний эхэн үед эход харуулах нь тийм ч зохимжтой бус гэж мэргэжилтнүүд хэлдэг учраас “Clearblue” эмэгтэйчүүдэд маш тустай зүйл болсон гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
“Clearblue”-гийн тестийг 2000 эмэгтэй, 5000 сорьцонд шинжилж үзэхэд 99 хувийн магадлалтайгаар үнэн хэлж байсан учир АНУ энэ сараас эхлэн худалдаанд гаргахыг зөвшөөрсөн бол Европын хэрэглэгчдэд аль хэдийнэ хүрсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
busgui
(202.70.46.220)
2015-11-16 11:52:45
ene mongold zaragdaj bga yu haanaas hudaldan awah bolomjtoi we hariulj ugj tus bolooch
0
0
0
Хариулах
zochin
(124.158.94.35)
2014-02-05 14:38:11
ene mongold orjirsen yumu haanaas avch boloh ve
0
0
0
Хариулах
ПҮРЭВСҮРЭН
(103.23.51.1)
2013-09-04 18:32:24
БОЛЬЁ ОО
0
0
0
Хариулах