Ники Минаж ”Америкийн шүтээн”-ий шүүгчээр ажиллана

 

 

Хип хоп, рэп урсгалын дуучид дотроос сүүлийн үед хамгийн их нэрд гарч буй дуучин бүсгүй бол Ники Минаж юм. Реппер хатан хаан хэмээгддэг тэрээр шүүгч нь тогтохоо больсон "Америкийн шүтээн" тэмцээний шинэ шүүгчээр ажиллах болжээ. Энэ улирлын тэмцээнийг дуучин Женнефер Лопез, Аеро Смит хамлагийн дуучин Стив Тайлер нар шүүж байсан ч хувийн шалтгаанаар гарсан. Дуучин Мариан Кэриг шүүгчээр ажиллуулах санал гарсан ч олон нийт дэмжээгүй юм. "Америкийн шүтээн" тэмцээний үзэгчид энэ жил 30 хувиар буурсан бөгөөд 21,5 сая хүн үзсэн хамгийн муу рейтингтэй улирал болжээ.

  Харин  25 настай "Барби" стильтэй реппер дуучин үзэгчдийн  тоог өсгөж чадна гэж зохион байгуулагчид үзжээ. Түүнтэй хамт бас нэгэн шинэ шүүгч нэмэгдэж байгаа нь Грэммийн шагналыг дөрвөн удаа хүртсэн дуучин Keith Urban юм.
 
 
 
 
 
 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.