Австраль дахь Монгол модель Odna Gerel буюу Г.Одончимэг
Монголын загварын тайзнаа нэгэн үе цахиур хагалж явсан Г.Одончимэг
өдгөө Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдахын сацуу “Channel 7”
телевизэд ажиллаж буй. Топ модель Т.Баярзул, Х.Ундраа нартай нэг үеийнх
тэрбээр даатгалын эдийн засагч мэргэжилтэй ч, мэдээллийн салбарт ийн
хүчин зүтгэж яваа аж. Шинэ залуу загвар өмсөгчдийн дунд багш мэт
хүндлэгддэг түүнийг олон жилийн өмнө гадагшаа гарсан учраас хүмүүс тэр
бүр мэддэггүй юм билээ.

2010 онд “UPTOWN” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, өөрийнхөө тухай багагүй мэдээллийг элэг нэгтнүүддээ хүргэж байсан тэрбээр гадаадын загварын ертөнцөд Odna Gerel нэрээрээ танигдсан аж. Өдгөө нөхөр, охины хамт амьдардаг загвар өмсөгч Г.Одончимэг эх орондоо ирэхээрээ реклам сурталчилгааны зураг авахуулах юмуу томоохон шоунд урилгаар оролцохоос бусад үед нь олны нүдэнд өртөх тун дургүй гэдэг. Ингээд түүний хувийн зургуудаас сонирхуулья.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.