Бүсгүйчүүдээ өөрийгөө хэвийн жиндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.


Бүсэлхийний хэмжээ
Таны бүсэлхийний хэмжээний хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг.

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндэд гарах өөрчлөлт болно. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.


Хэт таргалалттай холбогдож гарах  асуудлууд:
• Биеийн галбир өөрчлөгдөх
• Зүрх судасны өвчлөл
• Цусны даралт ихсэх
• Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх

• Саа өвчин
• Чихрийн өвчин
• Амьсгаадах
• Үе мөчний үрэвсэл
• Нурууны хэт ачаалал

• Цөсний уутны үрэвсэл
• Ивэрхий үүсэх
• Хөлний судас бүдүүрэх
• Гэмтэл бэртэлд өртөмтгий байдал

Үе шат 1: Нүцгэн үедээ өөрийнхөө жинг хэмжих /кг/
Үе шат 2: Гутлаа тайлаад өндрөө хэмжих /м/
Үе шат 3: Биеийн жингээ /кг/ өндрийн хэмжээг /м/ өндрийн хэмжээгээр /м/ үржүүлсэн үржвэрт хуваана.

Жишээ нь: Таны биеийн жин 70 кг гэж бодьё. Таны өндөр 1.80 см гэж бодьё. Тэхлээр тооцоог дараахь байдлаар хийнэ. 70 : (1.8 х 1.8)= 21.6 Эндээс таны биеийн жингийн индекс нь 21.6 байна гэсэн үг. Энэхүү индексийг дараах хүснэгтээс харна.

Биеийн жингийн хэмжээ Индекс /эмэгтэйчүүд/
Жингийн алдагдалтай 18.4 -өөс доош
Тохирсон жин 18.5 – 23.6
Жингийн хэтрэлт 23.7 – 29.9
Тарган 30.0 – 34.9
Ноцтой тарган 35.0 – 39.9
Маш ноцтой тарган 40.0 -өөс дээш

Биеийн жингийн хүснэгт 

Дараах хүснэгтээс та бүхэн жингийн тохирсон харьцааг харж болно

Эмэгтэйчүүд:

Өндрийн хэмжээ /м/ Тохирсон жин /кг/
1.47 40-50
1.50 42-53
1.52 43-55
1.55 44-57
1.57 46-58
1.60 47-60
1.63 49-63
1.65 50-64
1.68 52-67
1.70 53-68
1.73 55-71
1.75 57-72
1.78 59-75
1.80 60-76
1.83 62-79






























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.181.177) 2014-09-28 20:42:08
ed nar shal teneg yum hiih yum temdeg avdaggui yum bna chinii hariu 17 garch bna
(92.224.181.177) 2014-09-28 20:41:16
hudlaa gej delhii dayar morddog tootsoo jinondorondor=463163163=1743 garch bna baga zereg turaaltai gesen ug 19 bolbol heviin jin ruu orj bna gesen ug
zochin (202.179.20.254) 2014-08-11 18:09:29
bi 163tai bieiin jin 46300 gxer bi turaaltai bolj taarchinuu gvi blgvi de ene xudlaa bxoo emch nar zvger l gd bdg shd