Дэлхийд данстай Монголын эмэгтэй бөхчүүд

Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос эмэгтэй бөхчүүдийнхээ шинэчилсэн
чансааг гаргажээ. Энэ чансаагаар 67 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин
 О.Насанбурмаа дэлхий дахин тэргүүлсэн байна.

Харин 63 кг-ын жинд Монгол Улсын гавяат тамирчин С.Батцэцэг гуравдугаарт,
 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа эрэмблэгджээ.



Тэгвэл 55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн долдугаарт, П.Орхон есдүгээрт , 48 кг-ын жинд
ОУХМ Э.Нарангэрэл наймдугаарт, 59 кг-ын жинд ОУХМ Т.Мөнхтуяа наймдугаар байрт тус
 тус жагссан байна. Манай эмэгтэй бөхчүүд ийн дэлхийд данстай гэдгээ энэхүү
 шалгуураар харууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.