Sweetymotion хамтлаг тун удахгүй тоглолтоо хийнэ

Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл болсон "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд  "Cover Concert" хэмээх тоглолтоо хийх гэж байна. Үе, үеийн хит болсон уран бүтээлүүдийг тэд амьдруулж монголын үзэгчиддээ толилуулна.


"Cover Concert" тоглолтын хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат хийсэн бөгөөд даралтат хөгжмийг Ц.Байдраг, "A Sound" хамтлагийн гитарчин Мөөгий, Атка нар тоглох юм.

Тоглолт 9 сарын 6-нд "VEGAS" night club, 7-нд "VIEW LOUNGE"-д толилуулах бөгөөд амьд хөгжмийн хэмнэл, дэлхийн шилдэг дуунууд дор дуулж бүжиглэн нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхийг урьж байна.  Тоглолтын тасалбар 30 мянган төгрөгний үнэтэй бөгөөд тоглолт болох газруудад тухайн өдрөө борлуулагдах юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.