Өдрийн хоолны дараа нойр хүрэхээс сэргийлэх арга

Өдрийн хоол идсэний дараа залхуу хүрч заримдаа нойр хүрдэг шүү дээ.Тиймээс та бүхэндээ өдрийн хоолоо идсэний дараа хэрхэн сэргэг байх тухай зөвлөгөө өгье.

1. Хөнгөн хоолло
Хүнд хоол тусам бие нозоордог. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа оройн хоолыг дайсандаа гэдэг үг байдаг даа. Өглөө сайн хооллож, өдөр аль болох хөнгөн хооллох хэрэгтэй.

2. Дасгал
Агаар хүчилтөрөгч дутагдах нь нойр хүрэх бас нэгэн шалтгаан болно. Дасгал хийснээр хүн хэвийн хэмжээнээс ихээр амьсгалах тул хангалттай хэмжээний хүчилтөрөгч авдаг. Ингэснээр нойр хүрэхийг багасгана. Ажил дээрээ дасгал хийдэггүй юм аа гэхэд лифтээр биш шатаар яв.

3. Кофе уух

4. Шингэн зйүл ихээр уух

5. Өглөө идэвхтэй ажилла
Өглөө идэхтэй байж, чухал ажлуудаа өглөө амжуул. Харин өдрийн холны дараа майлээ цэгцлэх гэх мэт энгийн ажлаа хийгээрэй.

6. Оффистоо гэгээтэй байлга
Оффис гэрэл муутай бай, эмх замбараагүй байх залхуу хүрэхэд нөлөөлдөг. Өрөө цэвэрхэн,гэгээтэй байх нь тархийг сэргэж байлгаж,ажиллах эрч хүчийг хадгална.

7. Унтах
Үнэхээр унтахгүй бол болохгүй, бусад аргууд хэрэг болохгүй байвал хэсэгхэн хугацаанд унтах хэрэгтэй. Таны тархи маш хурдан хугацаанд сэргэх болно.

8. Алхах
Нойр хүрч байгаа бол суух нь бүр ч их нойр хүргэдэг. Харин босоод нааш цааш хэдэн удаа алхаарай.

9. Нүүрээ угаа

10. Хөгжилтэй зүйл хий
Компютер ашиглаж байгаа бол хөгжилтэй тоглоом тогло, эсвэл видео үз. Хэрвээ компютер ашигладаггүй бол эргэн тойрны хүмүүстэйгээ яриа өрнүүл
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.8) 2014-07-02 23:38:05
za da tur zuurmegle de hucheer huurax nenado