МУГЖ Ө. Уянга ”Монгол-2” тоглолтоо хийнэ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин нэр шигээ уянгалаг цээл хоолойтой, сопрано Ө.Уянга Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол улсын гавъяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялаасан.  Ард түмнийхээ энэ хайр,талархлыг дуучин Ө.Уянга уран бүтээлээрээ өргөн барихаар “Монгол-2” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 20-нд ДБЭТ-ын тайзнаа 19.00 цагт хийх гэж байна.

Түүний хувьд өмнө нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуучинд зориулан бичсэн дуунуудаар “Монгол” тоглолтыг 2011 онд толилуулж байсан юм. Тиймээс энэ удаагийн тоглолтоо “Монгол” тоглолтынхоо үргэлжлэл болгон “Монгол 2” нэртэйгээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ари романс, дуунуудын бүтээлээр дагнан үзэгчдэдээ хүргэхээр зэхжээ.

 Тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулан бичсэн “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романсууд дуулагдахаас гадна  үзэгч сонсогчдын сайн мэдэх “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр  минь”, “Таны төлөө зүтгэе” дуунууд нь эгшиглэх аж. Энэхүү тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд түүний хоолойтой хоршин эгшиглэдэг баритон, мецо-сопрано хоолойтнууд хамтран дуулах юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ариунзаяа (103.23.51.3) 2013-09-16 11:30:10
тоглолтоо сайн хийгээрэй
ариунболор (103.23.51.3) 2013-09-16 11:28:37
тоглолтонд чинь амжилт хүсэе