“Азийн мисс”-ээр Асель Киекбаева шалгарлаа

"Азийн мисс- Урал 2014” шалгаруулалт ОХУ-ын Екатеринбург хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Шалгаруулалтад Монгол, Казахстан, Кыргыстан, ОХУ-ын Якут, Буриад зэрэг улс, мужийг төлөөлсөн долоон гоо бүсгүй оролцсоноос Челябинск мужийн Магнитогорск хотын уугуул Асель Киекбаева тэргүүн байр эзлэн “Азийн мисс”-ээр тодорсон байна.



Тэрбээр Магнитогорскийн 55 дугаар дунд сургуулийг өнгөрсөн жил төгсч, энэ жил төрийн удирдлагын чиглэлээр их сургуульд элсэн суралцаж байгаа аж. Өмнө нь фото модель болон загварын чиглэлээр ямар нэгэн шалгаруулалтад орж байгаагүй гэнэ. “Кастингийн дараа намайг Казахстан улсыг төлөөлж шалгаруулалтад орох болсныг дуулгасан байна.


Тэр үед би өөртөө заавал ялна даа гэж хэлсэн. Яагаад гэвэл би зөвхөн өөрийгөө биш бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа болохоор бүх чадвараа гаргах ёстой” гэж тэрбээр өгүүлжээ. “Азийн мисс”-ээр шалгарсан бол нэр хүнд өсч, загвар, фотомоделийн чиглэлээр хүч үзэх боломж бүрддэг. Энэ жишгээр Магниогорскийн охин нэг бус агентлагаас санал хүлээж аваад байгаа ажээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.