Төрсөн өдрийн мэнд хүргэе дуучин Ч.Насантогтох!

Өнөөдөр бидний сайн мэдэх гавьяат жүжигчин, СУИС-ийн багш дуучин Ч.Насантогтохын төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 54 нас хүрч байгаа юм. "Юу байна түүгээрээ л дайл” гэдэг үг байдаг. Тэгвэл гавьяат жүжигчин, СУИС-ийн багш дуучин Ч.Насантогтохын хувьд өөрийн шавь нараараа их л бахархдаг.



Түүний шавь нар гэвэл тоолж баршгүй олон мундаг дуучид бий. Тэдгээрийн дотор  гавьяат жүжигчин Т.Ариунаа, Д.Төмөрцогоос эхлээд дуучин С.Наран, Б.Баярцэцэг, “Мотив”, “Нэгэн зүгт” хамтлагууд гээд хамгийн сүүлд л гэхэд “Камертон 2” шоуны ялагч “Бид 4” хамтлагийнхан хүртэл урт цувааг эгнүүлжээ. Ийм сайхан шавь нартай хүн гайхуулахаас ч өөр яалтай билээ.
Мөн уншигч бүсгүйчүүддээ бага насныхаа гэгээн сайхан дурсамжийг санан дурсаарай гээд дуучин Ч.Насантогтохын "Үерхэл чамайг
нандигнана " дууг хүргэж байна.

 




Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс гавьяат жүжигчин, СУИС-ийн багш дуучин Ч.Насантогтохдоо төрсөнм өдрийн гал халуун мэндийг хүргэе. Урлагийн Янжинлхам бурхан ямагт ивээж байг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.