Турмерик таныг хорт хавдраас хамгаална

Шинэхэн үндэс нь цагаан гаатай адил харагдах боловч дотор талдаа улаан эсвэл шар өнгөтэй байдаг. Улааныг нь кумкум гэх бөгөөд ариусгах зорилгоор, шарыг нь хоол болон эмчилгээний чиглэлээр хэрэглэнэ. Аюурведад/Аюурвед нь санскритаар “Амьдралын тухай шинжлэх ухаан” гэсэн үг/ турмерик нь хамгийн шилдэг эмчилгээний чанартай. Энэ нь хүнийг бүхэлд нь эмчлэх чадвартай. Турмерик нь аагтай, гашуун, эхүүн, халуун чанартай. Бүх төрлийн махбодод хэрэглэхэд зохимжтой. Хийг өдөөх боловч түүнийг тогтворгүй болгодоггүй байна. Турмерик нь хоол боловсруулалтыг дэмжин, гэдэс дүүрэхээс сэргийлж эрүүлжүүлнэ. Ханиалгах, өвдөг гарах, сахрын шижин, шарх, түлэгдэл, арьсны асуудлуудад эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг байна. Мөн сэтгэл гутрал болон стрессийг багасгадаг.
Санамж: шар өнгөтэй турмерик нь хувцас болон арьсанд толбо, туяа үүсгэнэ.
    Хэрвээ та доорх жорыг өдөр бүр хэрэглэвэл хорт хавдар гэх аймшигт өвчний нэрийг нь насан туршдаа мартсан ч болно. 

Дараах жор нь: 
    Эхлээд цайны халбаганы 4-ний нэгтэй тэнцэх турмерикийг цайны халбаганы тал оливын тостой хутгана. Ингэснийхээ дараа дээрээс нь чимх цэвэр хар чинжүү нэмж хийх хэрэгтэй. Энэхүү 3 орцоо нийлүүлэн аяганд хутган, холимог болгоорой. 

    Та бэлдсэн холимогоо төрөл бүрийн шөл, саладтай хольж хэрэглэж болох юм шүү. Гэхдээ тийм ч их хийж хэрэггүй. Мөн устай хольж уухад ч гэмгүй. 
    Тэгвэл энэ нь яг ямар төрлийн хорт хавдраас урьдчилэн сэргийлж, тархалтыг зогсоож чадах вэ? гэж та асуух гэж байна уу?  Бүх зүйл турмерикт л байгаа юм. Турмерик гэдэг нь хоол амтлагч халуун ногооны төрлийн нунтаг шар зүйл юм. Түүний үрэвслийг эсэргүүцэх чадвар нь маш өндөр байдаг ажээ. Дэлхий дээр өөр ямар ч төрлийн бүтээгдэхүүн үрэвслийг эсэргүүцэх чадвараараа турмерикийн хэмжээнд хүрч чаддаггүй гэнэ. 

    Сүүлийн үеийн судалгаагаар турмерик нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар, тархины хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг олон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон байна. 
    Яагаад чинжүү нэмж байна вэ? Гэж та гайхаж байж магадгүй. Тэгвэл чинжүү нь турмерикийн үр ашгийг бүр 200%-д хүртэл нэмэгдүүлдэг хэмээн судлаачид үзжээ. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, мөн хорт хавдрын эсийг устгах зорилгоор энэхүү жорыг өдөр бүр хэрэглэвэл үнэхээр үр дүнтэй гэнэ шүү, эзэгтэй нар аа. 
    Ямар ч гаж нөлөөлөл байхгүй тул аль болох олон удаа хэрэглэж, үр дүнг нь мэдрээрэй.   
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(109.64.111.156) 2016-10-10 20:06:07
Har cninjuu gej har perrts ymuu