Агуу Жангум буюу И Ён Э
"Дэ Жангум" киногоороо Монголд
төдийгүй дэлхийн олон оронд алдартай болсон жүжигчин Агуу Жангум буюу И Ён Э - ын
тухай та бүхэндээ хүргэж байна. Өмнөд Солонгосын загвар өмсөгч, жүжигчин
тэрээр 1971 оны 1 -р сарын 31 нд Сөүл хотноо төржээ. Өдгөө 46 настай.
"Hanyang" их сургуулийн Герман хэл судаллын ангийг дүүргэж дараа нь
"Chung Ang" кино театрын их сургуулийг төгсөж жүжигчин болсон юм.
Хамгийн анх 1991 онд телевизийн шоколадны сурталчилгаанд тоглож байсан
бол 1993 онд "How"s Your Husband?" хэмээх олон ангит кинонд тоглон SBS
Drama Awards - аас шилдэг жүжигчин шагналыг хүртсэн байна. 2000 онд
Солонгосын хамгийн өндөр ашигтай киногоор шалгарсан "Joint Security
Area" хэмээх кинонд дүр бүтээж кино шүүмжлэгчдээс өндөр магтаалыг
хүртсэн бол "One Fine Spring Day" хэмээх киногоороо Бусаны кино наадмаас
шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байжээ.

2003 онд Солонгосын хоолны соёл, анагаах ухааныг харуулсан түүхэн "Дэ Жангум" хэмээх олон агит кинод тоглож Солонгос төдийгүй дэлхийд алдартай жүжигчин болж чадсан юм. Тухайн үед үзэгдчийн рейтинг хамгийн ихдээ 46,3% байсан бол энэхүү кино цацагдсанаар 57,8% болон өсчээ. Тийм ч учраас Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг олон ангит киноны 10 -р байранд жагссан байна. Солонгос дахь шилдэг киноны шагналыг авч түүгээр зогсохгүй Хятад, Филиппин, Тайван, Хонг Конг, Шри-Ланк, Камбож гэх мэт 91 оронд цацжээ.
Хятад, Хонг Конг - ын сая сая шүтэн бишрэгчтэй болсон тэрээр азийн шилдэг жүжигчдийн нэгээр тодорсон билээ. Киног 37 тэрбум төгрөгөөр бүтээсэн бол дэлхий даяарх нийт орлого нь 258 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.

Park Chan-Wook - ын найруулсан "Sympathy For Lady Vengeance" хэмээх кинод тоглосон дүрээрээ 2005 онд "Blue Dragon Film Awards " - аа шилдэг жүжигчин, 2006 онд " Baeksang Art Awards" - аас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. Ази дахинаа хамгийн алдартай жүжигчин болоод байсан түүнийг Хятад, Хонг Конг, Тайвань, Сингапур, Япон зэрэг орнууд өөрийн орондоо урьж, 2006 он гэхэд NHK - ын шоунд уригдаж, 2007 онд Хятадын цас, мөсний баримлын фестивалд урилгаар оролцож байв. 2007 онд Солонгосын засгийн газраас улс эх орондоо оруулсан хувь нэмрийг нь үнэлэн соёлын гавъяаны медалиар шагнасан юм.
Тэрээр зөвхөн жүжигчний амжилтаас гадна олон сайн үйлс хийдэг билээ. 1997 онд Этиоп руу сайн сайны элчээр явж, 1999 онд Энэтхэгийн эмзэг давхаргын хүмүүсд туслахаар зорьж олон олон хүмүүсд тусласан юм. 2004 онд ЮНИСЕФ- ын сайн санааны элчээр томилогдон хэд хэдэн буяны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулжээ. Мөн Harbin болон Хятад дахь эмнэлэг, бага сургуулиадад хандив өргөж байсан. Үүгээр зогсохгүй орлого багатай эмэгтэйчүүд, төлбөрийн чадамжгүй ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюун залуусд тэтгэлэг олгодог болжээ.

Харин гэр бүлийн амьдралаа 2009 онд зохиожээ. Тэрээр Jeong Ho-young хэмээх бизнесмэн залуутай гэрлэж, 2011 онд хүү, охин 2 ихэр хүүхэдтэй болсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЖАНГУМ ХӨӨРХӨН
(49.0.213.58)
2018-03-05 02:05:18
ТӨГС САЙХАН БҮСГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭНЭ БҮСГҮЙГЭЭС ҮЛГЭР ЖИШЭЭ АВ
0
0
0
Хариулах
ЖОЖО
(49.0.212.146)
2017-12-21 16:37:41
СОЛОНГОСЫН БАЙТУГАЙ АЗИЙН САЙХАН БҮСГҮЙЧҮҮДИЙН НЭГ ЯАХ АРГАГҮЙ МӨН
0
0
0
Хариулах
BABA
(103.57.93.80)
2017-03-17 20:08:55
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
0
0
0
Хариулах
(1.212.121.254)
2017-03-16 13:13:48
zuun asia tsarai muutuud dund l aldartai
0
0
0
Хариулах