Эмма Уотсон Британий гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болжээ

"Харри Потер" киноны тооцоотой онц сурлагатан охины дүрд 9 настай байхдаа тоглож нэрт гарсан Эмма Уотсон дэлхийн нийтийн нүдэн дээр том болсоор ирсэн. Эмма нь дэлхийн өсвөр насны жүжигчдээс хамгийн  нэр хүндтэй болж чадсан. Гэхдээ түүний сэтгэл ханаагүй. Хэдийгээр залуухан боловч бүсгүй маань нэг бус удаа эмэгтэйчүүдийн хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан.

Мөн Burberry брэндийн нүүр царай болж байсан. Түүгээр зогсохгүй сүүлийн үед алдаршиж буй брэнд Alberta Ferritti - ээс өөрийн нэрэмжит хувцасны коллекцийг гаргаж байжээ. Харин одоо энэ бүсгүйд бас нэгэн том ялалт иржээ. Британий үндэсний судалгааны газрын дүнгээс харахад Эмма Уотсон нь Британий  сүүлийн 10 жилийн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдгээр сонгогджээ.

ST.Moriz брэндийн шалгаруулалтыг зохион байгуулагчдийн төлөөлөгч Дон Македан- ы хэлснээр Эмма бол яах аргагүй Британы гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг гэх хэргэмийг  хүртэх эрхтэй. Тэрээр Британий сонгодог стилийн илэрхийлэл юм.

 Сануулж хэлэхэд хэдэн жилийн өмнө Эмма Британий хамгийн стильтэй одоор шалгарч байсан. Харин тэр үед жүжигчин бүсгүй маань тийм ч сэтгэл ханамжтай байгаагүй. Тэрээр хэлэхдээ миний шүд тийм төгс биш. Би гоолиг туранхай биш. Энэ бүхэн миний санаа сэтгэлийг огт зовоодоггүй. Би ердөө өөрийнхөө бурхнаас оногдсон биендээ сэтгэл ханамжтай явахыг хүсэж байна.

Та бүхэн амжилтанд хүрсэн эмэгтэй жүжигчнийг хараарай. Тэд өөрсдийн гаднах төрх байдалд ерөөсөө санаа зовдоггүй. Тэдэнд өөрсдийн бие нь таалагддаг. Тийм учраас л тэд жинхэнэ од шиг харагддаг хэмээн хэлжээ. Бид энэхүү шагнал нь ямар ч байсан энэ удаа залуу Уотсонд таалагдана гэж бодож байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
jesugen (202.179.7.66) 2013-11-17 19:27:11
hoorhon baina aa
M (122.201.18.30) 2013-09-27 16:23:23
huurhun ohin shvv