Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” 2016 тэмцээний тэргүүн мисс боллоо
Загвар өмсөгч, мисс Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа. 2007 онд мисс Г.Оюунгэрэл тус тэмцээнд оролцож Ази тивийг төлөөлсөн шагналт байранд
шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ.

Намширын Ану нь “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд “Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс юм. Азийн супер модель болж, "Дэлхийн мисс" 2015 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан манай шилдэг загвар өмсөгчдийн нэг тэрээр энэ удаад “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL" тэмцээний титмийг эх орондоо авчирлаа.
Тус тэмцээн нь Хятадын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод болсон юм. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж буй Н.Анудаа баяр хүргэе.
Тус тэмцээн нь Хятадын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод болсон юм. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж буй Н.Анудаа баяр хүргэе.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







