Эмэгтэйчүүдийн даамын ДАШТ өнөөдөр эхэллээ
Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн
тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд дэлхийн болон тивийн
аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан дэлхийн шилдэг 16 тамирчин
оролцож, “Дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний нийт шагналын сан 22 мянган евро байх аж. Тодруулбал, үндсэн тэмцээн 20, мянга түргэн тоглолт 2000 еврогийн шагналын сантай гэсэн үг. Харин оролцсон бүх тамирчин үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж 400-5000 мянган еврогийн шагнал авах боломжтой юм байна. Түүнчлэн тэмцээнд оролцогчдын чансааг Латвийн даамчин Зоя Голубева тэргүүлж байгаа бол түүний араас Украины тамирчин Дарья Ткаченко, Голландын Нина Хукман нар нэхэж байна. Харин манай тамирчдаас Э.Мандахнаран 11, М.Нямжаргал 14, М.Одгэрэл 16 дугаар байрт бичигдэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.