Хуурай ханиалгыг нам дарах бэлдмэл

Удахгүй ээж болох гэж байгаа ээжүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй.


Орц:

- Жижиг ягаан сонгино 4-5ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/

- Сармис 4-5 хумс /жижиг, том/

- Зөгийн бал 100гр

Хийх заавар:

-Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ.

-Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд дээрээс нь зөгийн балаа хийгээд хонуулна. Дарах хугацаа 8-12цаг байхад л хангалттай.

-Дараа нь сонгино сармисаа шүүж хаяад зөгийн балан хандаа ялгаж авна.

-Шүүж авсан хандаа тасалгааны хэмд хадгалаарай.

Хэрэглэх заавар:

- Хүүхдэд өдөрт 2-3удаа цайны халбагаар уулгана.

- Том хүн өдөрт 3-4 удаа том халбагаар ууна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.