Өглөөний цайндаа хүнд биш хүнс хэрэглэхийг хичээгээрэй бүсгүй минь!

Хоногийн анхны хүнс заавал өглөө байх ёстой. Та өглөөний цай ууж байх үедээ бодисын солилцоог “ажиллуулж”, өөрөөр хэлбэл, та анхны хүнс хэрэглэж эхлэх хүртэл таны дотоод эрхтнүүд, хагас зүүрмэглэсэн байдалд байна.

Сайн мэдээ бол өглөө та ямар ч дуртай хүнсээ хэрэглэж болох бөгөөд илчлэг тооцож, тухайн хүнс сөрөг нөлөөтэй эсэх талаар огт бодохгүй байж болно. Гэхдээ бүр “ходоодоо тултал юм ид” гэсэн үг хараахан биш. Хүнд биш хүнс хэрэглэхийг хичээ. Ялангуяа унтаад сэрсний дараа юм идэх хүсэлгүй байвал хөнгөн хүнс идэх нь дээр. Жишээ нь, хэрчим бяслагтай хөх тарианы талх, цай эсвэл кофе уу. Дараа нь өдрийн 12 цаг дөхөхөд хоёр дахь удаа хүнс идээрэй. Энэ үед та бас л юу хүссэнээ идэж болно.

Зарчмын хувьд бол, хэрэв та системийг үнэхээр баримталж байгаа бол өглөөний цайн дээр их идсэн ч хэсэг хугацаанд хүндрэл үүсэхгүй байх ёстой юм. Харин оройн хоолны үед их идэж дассан хүмүүст нэлээд амаргүй байх. Оройн 6 цагаас хойш нэг их иддэггүй хүмүүс бол өглөө нь сэрэхдээ юм идэх сайхан хүсэл төрсөн байдаг.

Торт, шоколад зэрэг сөрөг бүтээгдхүүнийг үдэш худалдаж авах нь дээр. Тэгвэл амттай ямар нэгэн зүйл өглөө идэхийн тулд дэлгүүр рүү явах хэрэг гарахгүй. Энэ нь амьдралыг хөнгөлөх төдийгүй сэтгэлийн хүчээ нэмэхэд (“Энийг одоо идэж чадахгүй ч гэсэн өглөө сайхан амталж иднэ” хэмээн өөртөө хэлбэл хорхой бараг хүрэхгүй) тустай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.