Цагдаа нар шинэ дүрэмт хувцастай болно
Цагдаагийн албан хаагчдын
шинэ дүрэмт хувцасны загварыг эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргаж,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулжээ. Энэ нь цагдаагийн байгууллагын
албан хаагчдын ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг хангасан, чөлөөтэй,
хөнгөн, шинэлэг төрх бүрдүүлэх гэнэ. Цагдаагийн албан хаагчдын шинэ
дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 135 дугаар
тогтоолоор баталсан бол хэзээнээс шинэ дүрэмт хувцсаа өмсч эхлэх нь
одоогоор тодорхойгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.
Мөн цагдаагийн албан хаагчдын албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэлийг нэг шатлалаар ахиулсан байна. Тухайлбал, ТТ-3, ТТ-4, ТТ-5, ТТ-6 гэсэн шатлалаар цалинжиж байгаа цагдаа, дотоодын цэргийн ахлагч бүрэлдэхүүний цалингийн зэрэглэлийг ТТ-7 болгож нэмэгдүүлсэн бол 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын хоолны зардлыг тодорхой хувиар нэмэхээр болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.