“Miss and Model” фестивалын ”Бикини” шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө

Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж,  эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model” фестивал анх удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд 4 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний анхан шатны шалгаруулалт “Андра модель”  агентлагийн байранд болж өнгөрлөлөө.

Тэмцээний анхан шатны шалгаруулалтаар шилдэг 11 оролцогчид шалгаран үлдсэн бөгөөд шалгаруулалт нь олон улсын моделийн тэмцээний үндсэн төрлүүдээр явагдсан юм. Түүнчлэн шүүгчдийн зүгээс оролцогчдод сугалаа сугалуулан дүр бүтээлгэсэн бөгөөд өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгийг нээн харуулсан чухал шалгаруулалт болсон юм. 

Ийнхүү анхан шатны шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан “Miss and Model” фестивалын ерөнхий зохион байгуулагчаар Андра модель  агентлаг”, Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ. Харин өчигдөр “Miss and Model” фестивалын "Викини" шалгуур амжилттай болж өнгөрлөө.



Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-р байр “Miss Model of the World 2013”, 2-р байр “Top model of the World 2014”, 3-р байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.