”Канэбо” компани бүтээгдэхүүнээсээ болж хохирсон хүмүүсээс уучлалт хүсчээ

Японы "Канэбо" компаний цайруулах үйлчилгээтэй чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хохирсон хүмүүсийн тоо 14 мянгад хүрчээ. Энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр жигд биш алаг цоог цайралт явагдан, арьсан дээр энд тэнд цагаан толбонууд үүсдэг болохыг арьсны эмч тайлбарласны дараа ийм шийдвэр гарчээ.

Үүний шалтгаан одоо хир нь тодорхойгүй байна. Одоогоор японы нилээд хэдэн эмнэлэгүүдэд энэ чанаргүй бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүст тусгай үзлэг хийж байгаа юм.

"Канэбо" компани тохиолдсон явдалд уучлалт хүссэн бөгөөд компаний үнэлснээр энэ явдал 56 сая ам.долларын алдагдалд хүргэж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.