Эмийг болгоомжтой аваарай бүсгүйчүүдээ!
Хамгийн сүүлд явуулсан тусгай ажиллагааны дүнд 180 сая ам.доллар бүхий эмийг хураан авч 1100 эмийн үйлдвэрийг хаасан байна. Уг ажиллагаанд 18,000 цагдаа дайчлагдан оролцсон бөгөөд гэмт этгээдүүд хуурамч эмээ интернет болон теливизээр сурталчилж худалдаалдаг байсан байна.

Хамгийн аюултай нь зарим нэг орны хилээр давуулан худалдаалдаг байсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр орнуудын нэг нь магадгүй манай орон байж болох юм. Учир нь хуурамч эмийн худалдаа явуулах таатай зах зээлийг манай улс бий болгосон гэж хэлж болно. Хил гаалийн хараа хяналт сулын дээр жижиглэнгийн худалдаа эд цэцэглэж байгаа ийм улс бол хятадын хууль бус эмийн худалдаачидад жинхэнэ алимны мод л гэсэн үг. Дээр нь манай улс эмийн хэрэглээгээрээ дэлхийд топ 10 орны тоонд ордог. Түүнийг нь ч батлахаар тав алхаад л эмийн сангууд байгаа. Иймээс иргэн та эм худалдаж авахдаа зөвхөн өөртөө л найдаж сайтар шалгах хэрэгтэй. Хятад улсаас орж ирж буй тэдгээр хуурамч эмийг хэрэглэсэн хүмүүс элэг, бөөр болон зүрхний дутагдалд орж байгаа тухай анхааруулга өгөөд байгаа юм.






