Дагина Салоны захирал Б.Гэрэлмаа: Залуу охидод жижиг чамин чимэглэл, хээ маягын шивээс илүү зохимжтой
Сүүлийн үед манай охид залуучууд шивээсний урлагийг ихэд сонирхож түүгээр гангарах болсон билээ. Ингээд шивээсний урлагийн талаар “Дагина салон”-ы захирал Б.Гэрэлмаатай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу? Хэзээнээс шивээс хийж эхлэсэн бэ?
-Намайг Гэрэлмаа гэдэг. 2003 онд “Үсчин, гоо сайханч” мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байна. “Дагина салон”-оо ажиллуулаад 2 жил гаруй болж байна. Анх 2 жилийн өмнөөс биеийн шивээс хийж эхэлсэн. Тэрнээс өмнө бол гоо сайхны шивээс буюу хөмсөг, контур, уруулын шивээс болж хийж байсан.
-Шивээс хийхэд шаардагдах зүйлс гэвэл?
-Шивээсний машин, нэг удаагийн зүү, бээлий, зориулалтын будаг, нойтон сальфитка байхад хангалтай. Гол нь чадварлаг мэргэжилийн хүнээр хийлгэх нь чухал.

-Шивээс хийлгэхэд юуг анхаарах ёстой вэ. Улирлын ялгаа байх уу?
Шивээс хийлгэхэд анхаарах хэд хэдэн зүйлүүд байдаг. Үүнд эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс хийлгэж болохгүй. Ялангуяа төмрийн харшилтай бол хийлгэж болохгүй. Улирлын хувьд өвөл хийсэн шивээс жоохон хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл өвөл хүмүүс олон давхар хувцас давхарлаж өмсдөг. Тэгээд шивээс хийлгэчихээд хувцсандаа будгаа урсгах, таваа хуулах магадлал өндөр байдаг. Бусад улиралд бол нимгэн хувцасладаг учир нь ерөнхийдөө гайгүй ээ.

-Шивээс хийлгэснийхээ дараа юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Долоо хоног ус хүргэж болохгүй ялангуяа савантай ус. Мөн хурц наранд шаруулахгүй байх хэрэгтэй. Нарнаас ялгардаг хэт ягаан туяа улаалгаж муухай болгодог. Бас вазелин, тос түрхэж болно. Гэхдээ нимгэн түрхэхгүй зузаан түрхэх юм бол хэт зөөлрүүлэх муу тал бий. Өөрөө тав сууж хууларч унах хүртэл маажиж, хуулж болохгүй ингэж чадах юм бол та өөрийнхөө хүссэн гоё шивээстэй болно доо. Зарим хүмүүс гам барилгүй таваа хуулаад, будгаа урсгачихаад ирэх тохиолдол бас гардаг юм. Мөн биеийн эсэргүүцэл султай хүүхдүүд эдгэх нь жоохон удаан байх талтай байдаг.

-Энэ зуны эсвэл хамгийн сүүлийн байдлаар охидууд ямар шивээс их хийлгэж байна вэ?
-Шивээс дотроо олон янз. Том жижиг, өнгөтэй өнгөгүй гээд хүмүүсийн сонголт ч өөр. Сүүлийн үед манайхан 3D шивээс ихээр хийлгэж байна. Охидууд бол том биш жижигхэн тэгсэн хэрнээ донжтой шивээс хийлгэнэ, эрчүүд бол илүү том хэмжээгээр луу, бар, эсвэл таван хүчтэн гэх мэт ажиллагаа шаардсан өнгөт шивээс хийлгэх нь давамгайлдаг.

-Охидуудын шивээсний хандлага?
Эмэгтэй хүний нүдээр харахад охидууд жижигхэн хэрнээ чамин, зүүлт аксесуар маягын шивээс илүү зохимжтой байдаг. Мөн охидууд хүзүүн дээрээ үг шивүүлэх хандлагатай болсон. Монгол бичгээр ургийн овгоо, нэрээ бичүүлэх мөн хээтэй шивээс хийлгэж байна. Гэхдээ хүн хүн өөр сонирхолтой шүү дээ. Ер нь ихэнхдээ өөрсдөө хийлгэх шивээснийхээ зургыг аваад ирдэг дээ.

-Хийхэд хэцүү шивээс байдаг уу?
3D шивээсийг одоогоор хийж үзээгүй, бүх биеийг ороосон, эсвэл их хээ угалзтай шивээс ерөөсөө хийж байгаагүй. Гэхдээ хийнэ гэж боддог л доо. Хонож өнжиж байгаад ч болтугай хийх байх.
- Голдуу ямар насны хүмүүс шивээс хийлгэдэг вэ?
-Ер нь бол нас харгалзахгүй. Ихэнхдээ залуучууд тэр дундаа өсвөр насныхан, хориос гучин хэргэм насны хүмүүс их үйлчлүүлдэг. Хүйсний хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сонирхох болсон. Гурван хүн орж ирсэний хоёр нь эмэгтэй тэр тусмаа охидууд байх жишээтэй. Ер нь бол сүүлийн үед нас харьцангуй залуужиж байгаа. Тэд нар чинь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах нь элбэг шүү дээ.
-Сэтгэлийн хөөрлөөр өсвөр насныхан шивээс хийлгэчихээд дараа тэр нь таалагдахаа болидог. Үүнийхээ дараа арилгуулхаар ирэх тохиолдол хэр их гарч байна?
-Бүсгүйчүүддээ тэр тусмаа өвсөр насны охидод хандаж хэлэхэд юманд сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Ялангуяа шивээс гэдэг бол хүний биен дээр хийдэг болохоор нэг хийлгэх л юм бол насан туршид чинь үлднэ. Тиймээс юманд ул суурьтай хандах хэрэгтэй. Ядаж ээж ааваасаа асуулгүй хийлгэчихдэг. Маргааш нь ээж аав нь арилгах арга байна уу? гээд хөтлөөд ирдэг.
Зарим охид, бүсгүйчүүд өөртөө тохирохгүй шивээс хийлгэх гэж ирдэг үү? Энэ тохиолдолд ямар зөвлөгөө зөвлөмж өгдөг вэ?
Тийм тохиолдол гардаг шүү. Ер нь бол охидууд өөртөө тохироогүй шивээс хийлгэх гээд зөрөөд байх тохиолдол нэлээд гарна аа. Иймээс зарим охидуудад зөвлөгөө өгөөд гаргадаг. Харин зарим охидод зөвлөж байгаад тохирох шивээсийг нь хийж өгдөг.

-Техник технологи хөгжөөд сүүлийн үед лазераар арилгадаг гэж сонссон?
-Яахав лазерын аргаар арилгадаг. Гэхдээ өмнө нь байгаагүй юм шиг болгоно гэж байхгүй. Наад зах нь улаан ягаан туяа тэр хэсэг газарт нь үлдэнэ. Гэхдээ нэгэнт хийлгэхээр шийдсэн бол өөрт тохирох шивээсийг хийлгэх хэрэгтэй.

-Танайхаар үйлчлүүлж байсан охид, залуучуудаас хосоороо шивээс хийлгэж байсан уу?
Байдаг шүү. Саяхан нэг хос нэрнүүдээ солибож шивүүлсэн. Их хөөрхөн санагдсан. Хараад атаархах шиг. Гэхдээ заавал нэрээ гэлтгүй хайрын билэг тэмдэг болсон үг бичүүлж болох юм.

-Манай уншигч бүсгүйчүүдэд шивээсний талаар бяцхан зөвөлгөө өгөөч?
Би ер нь эмэгтэй хүнийг шивээс хийлгээрэй гэж уриалах дургүй. Ер нь шивээс хийлгэх нь тухайн хүний сонголт л доо. Шивээс хийлгэхээр шийдчихээд ямар шивээс хийлгэхээ мэдэхгүй байгаа охидууддаа зөвлөхөд шивээс насан туршийн чинь чимэг болох учираас утга учир, билэгдлээ сайн бодож байж шивүүлэх хэрэгтэй. Мөн манай “Дагина Салон”-д ирээд зөвөлгөө авч болно. Бид шивээс хийлгэхээр ирсэн охид бүсгүйчүүддээ зөвлөж, ярилцаж байгаад хийдэг учраас сэтгэлд тань нийцэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
huurhunuu
(202.179.20.199)
2013-11-02 14:01:05
bi ene egch deer bnga orj usee zasuuldag shd ih huurhun aashtai egch bnlee dagina salonii uschid goo saikhanchid bugd huurhun aashtai sanagdsan bi oroh bolgondoo goe energi awaad gardag shuu genet harsan chin tanil tsarai bsiimaa hehe
0
0
0
Хариулах
Дагина салон
(103.23.51.6)
2013-10-30 09:57:23
Хаяг Багшийн дээдийн автобусны ард Сонор Плазагийн чанх ард 9 давхар ногоон байрны эхний орц
0
0
0
Хариулах
зочин
(103.26.194.68)
2013-10-29 22:26:49
хаяг чинь хаана байдаг вэ зөвөлгөө авб*****
0
0
0
Хариулах
zochin
(202.179.24.81)
2013-10-16 15:28:53
Haana bdag salon ym shiwees hiilgeh gsiin
0
0
0
Хариулах
Дэмий юм дэмий л бдаг
(202.131.235.211)
2013-10-16 08:03:25
Ер нь шивээсний хэрэггүй
0
0
0
Хариулах