2013 (2014) оны Намар, Өвлийн хувцасны чиг хандлага
Хувцас бол бидний ертөнцийг үзэх үзэл, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл. Өнгөрсөн зун неон ногоон, улбар шар гэх мэт тод өнгөөр өөрсдийгөө илэрхийлж бусдаас ялгарч байсан бол энэ намар, өвлийн чиг хандлагыг илүү сүр жавхлантай, нууцлаг байдлыг илэрхийлэх хувцас тодорхойлох нь ээ.
Дэлхийн загварын долоо хоногууд ирэх улирлынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл 2013 оны 4-р сард болсон Парис, Лондон, Милан, Нью Йорк хотуудад болж өндөрлөсөн загварын долоо хоногоор энэ оны намар өвлийн хувцасны чиг хандлага тодорхойлогдсон гэж хэлж болно. Дэлхийн алдартай загварын компаниуд илүү хар бараан өнгийн дэгжин загваруудыг танилцуулсан. Dolce&Gabbana энэ загварын долоо хоногоор барокко стилийн хээнцэр чамин хээ угалз, намирсан торгон материалиар хийгдсэн загваруудыг толилуулсан бол Burberry брэндийн хувьд илүү сонгодог хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй загварыг энэ намар өвлийн чиг хандлага болгон зарлажээ.

Барокко стилийн хувьд маш эрхэмсэг, язгууртны тансаг чамин шинжийг хадгалсан бөгөөд торго, тор, хамба хилэн болон ноолуур зэрэг үнэтэй материалыг металл чимэглэл болон янз бүрийн тансаг хээ угалзтай хослуулан хэрэглэдэг. Харин өнгөний хувьд намар, өвөлд маргад ногоон, улаан хүрэн, үзмэн ягаан зэрэг эрдэнийн чулууны өнгө давамгайлах бөгөөд мөн сэрүүний улиралд зориулагдсан гэдэг утгаараа хар, хүрэн, саарал гэх мэт үндсэн өнгүүд ч мөн байх юм. Эрдэнийн чулууны өнгө нь хүнийг амрааж тайвшруулж, тансаг байдлыг мэдрүүлж сэтгэл ханамжийг өгдөг байна.

Харин манай загвар зохион бүтээгчид 2013/2014 оны намар, өвлийн улиралд мөн л дэлхийн загварын чиг хандлагад ноёлж буй 17-р зууны үеийн төв европын соёл болох Барокко хэв маягийг монголынхоо ноолууран бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлд тусган эрдэнийн чулууны маргад ногоон, улаан хүрэн, хилэн хар гээд бараан хэрнээ чамин тансгийг илэрхийлэх өнгө, хээ угалзаар чимэглэн эрхэмсэг оршихуйг тунхаглаж байна.

Энэ намар бүсгүй та ч дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж өөрийнхөө хувцаслалтанд бага ч гэсэн шинэчлэл хийгээрэй. Ганц л барокко стилийг санагдуулам хувцас хэрэглэл байхад таны хувцаслалтанд чимэг болно шүү.
Фото эх үүсвэр: Gobi Cashmere

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(49.0.129.72)
2013-11-22 14:20:08
Ovliinh ni zagvar haana bnaa namar l bna shuu dee
0
0
0
Хариулах
(202.21.108.147)
2013-11-18 22:38:48
ene goyo huwtsasn tegeed dolce yumuu burberry yumuu eswel mgliin nooluur yumuu
0
0
0
Хариулах
BBB
(103.11.195.30)
2013-11-08 11:10:32
uvulinh ni hna bn
0
0
0
Хариулах