Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх эсэх нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг

Айл гэрийн уур амьсгал найрсаг сайхан байвал дээд жаргал мөнөөсөө мөн билээ. Гэр бүлд эрэгтэй хүнийг толгой, эмэгтэй хүнийг хүзүү гэж үздэг. Хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ гэж оросын зүйр үг бий. Энэ үүднээс эмэгтэй хүн гэр бүлд ямар үүрэгтэй байх талаар өгүүлье:



-Эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ ямагт сана.

-Эршүүд, муйхар байх нь эмэгтэй хүнд тохирох зан биш.

-Сул дорой биш юм гэхэд даруухан бай.

-Нөхрийнхөө зөвхөн сайн талыг нь өөрчлөх, огцом сайжруулах гэж бүү адга. Цаг нь ирэхээр аандаа бүх юм хувьсаж өөрчлөгдөнө.

-“Авч өгөхгүй гээд яах юм” гэсэн байдлаар хэзээ ч бүү ханд.

-Ханьдаа баярласан сэтгэлээ илэрхийлж байхаа мартуузай.

-Нөхөртөө урам хайрлаж бай.

-Агуу эрчүүдийн ар талд ухаалаг эхнэр нь байдаг гэдэг.

-“Чи чадна, чамаас өөр хүн энэ ажлыг хийхэд түвэгтэй" гэх зэргээр нөхөртөө эрч хүч, урам дэм өгч байгаарай. Эр хүн магтаал сайшаалд дуртай байдаг.
-Нөхрөө бусадтай хэзээ ч бүү харьцуул. Энэ нь муудалцах, сэтгэл хангалуун бус байх шалтгаан болдог. Түүнд өөрийн гэсэн онцлог, давуу талууд бий. Учир нь тэр давтагдашгүй хувь хүн юм.

-Гэрээ цэвэр байлгахыг хичээ.Тавилгаа үе үе өөрчилж бай.Тав тухтай гэр оронд эрчүүд дуртай байдаг. Ер нь гэр орон цэвэрхэн, тохилог байхад ажлын эрч хүч нэмэгдэж, гутрал цөхрөлөөс ангижирдаг шүү дээ.

 -Бусдын дэргэд эр нөхрөө хэзээ ч бүү муул. Найз нөхөд, ах дүү нь ч юмуу, цуглачихаад байхад нөхрөө ийм тийм гэж бүү гоочил. Нөхөр тань үүнийг гаднаа инээж өнгөрөөх ч цаагуураа гомдоно шүү дээ. Та ямар Бурхантай суучихсан биш, хэн хүнд байж л байдаг алдаа түүнд ч бас бий. Харин энэ бол хоёулхнаа байхдаа л ярилцдаг сэдэв шүү.

-Гэрийн ажлаа хийхдээ чимээ шуугиан бүү гарга. Ааш муутай авгай аяга шанагаа хангинуулдаг гэж үг бий. Иймэрхүү ааш аягтай эхнэрээс эр нөхөр нь дайждаг жамтай.

-Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стресс улам багасгана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
12 (202.179.8.82) 2015-03-29 01:12:01
баярлалаа ямар сайхан юм бэ манай нөхөр надаас байнга л хайр нэхэх юм хөөхий дө багаасаа ээж нь өнөгрчихсан аав нь л байдаг өөр эгч дүү энэ тэр гээд байх хүн байхгүй би ажил ихтэй дээрээ нь 2 жоохон хүүхэдтэй нөхөртөө бага цаг гаргаж бас тоохгүй байсан юм одооноос их хэмжээгээр хайрлна
busgui (122.201.21.218) 2015-01-19 20:23:49
ихэнх эмэгтэйчүүд яг л иймэрхүү байдлаар өөрсдийгөө умартан нөхрийнхөө төлөө амьдардаг гэвч нөхрүүд ийи байх естой гэсэн шиг огтхон өрөвдөх сэтгэлгүй амьдардаг заримда тоохгүй болохоор нь худлаа өвдөж жүжиглэнэ өрөвдөлтэй байгаа биз
bas l negen (122.201.21.218) 2015-01-19 20:17:10
hani gej bichsen busguitei bas l adil bn amidral yagad iim bdiin be uuchlalt guigaad bhad eroosoo uuchlahgui uurlaad l bh yum yah estoi ve tegtlee buruu zuil hiigeegui joohon yuman dr sanal zoroldood l hichneen guisan msj bicheed ch tusiig es olloo ingeed orhichih uu busguichuudee tuslaach
(112.72.13.87) 2015-01-16 22:11:24
hun 1 l amidarna bi nuhurteiguu suugd 23 jil bolj bna 20 jil ikh l hicheej sn ekhner blaa hun huniig oilgodguin bna lee okhiduuddaa helehed hun uuriinhuu amidralaar l amidrakh heregtei bi nasaaraa nuhuriinhuu husleer amidarsan ted oilgohgui hundlehgui iim l bh estoi gj boddog odoo bol ugui shu ene bol minii l amidral terniih bish
Хэн (112.72.13.249) 2014-12-11 00:41:02
Nohoriin uureg ni haachivaa
(92.224.181.142) 2014-07-16 01:21:25
gants emegteigees shaltgaalahgui bgaa buh hunees l shaltgaalna yalanguya aaw eej 2-oos
nagi (202.70.46.200) 2013-12-01 01:19:34
Bi ugna nohorto hairtai hairlad halamjlad bhad mini bodogvi zvilig yariad svvlinved jahan uur hvred yvch himergvi ter chigerni haychihmar ch yum shig sanagdad bh yum
Odnoo (202.21.106.106) 2013-10-26 22:42:12
Ene ih huch orshdog busguichuuddee az jargal husey
Xani (202.21.106.169) 2013-10-26 22:37:24
Hiigeegui hergee hiisen ym shig baingiin taagui ug sonsood hetsuu bh ymhiitsen bsasn bol deer bh baisan boluu Gemee uhaar gehiin yaj uhaarhaa medehgui ym ali baidgaara l hicheehiin heley gesen ugee zalgij daanch gants garsan ug n ulam uuriin huregchih ym yaj oilgoltsoh be Oilgoltsold hureh boluubusdiin umnu yu ch boloogui ym shig yvsaar her urt zamiig tuulah huch nadad bga bol nadaas iluu zovoj bgaa busgui bgaa gej taivshirsaar l bh uu Nadad tuslaach
ene neeree bolio (92.229.211.29) 2013-10-25 04:12:28
Kkkk ene zuwluguug daraah baidlaar oilgoloo sain geriin uilchleg bai
(182.160.7.115) 2013-10-19 11:45:12
dajgui l zuvlulguu bn
iu ve? (83.250.102.195) 2013-10-19 04:59:53
ger ornoo chimee gargalgui tseverle geree tsever bailga geh shig iu veoligtoihon iumbichij bgaa ch dee
(202.179.20.162) 2013-10-18 18:47:34
saihan medeelel baina shu