Солонгосын үндэсний хайр, бүх цаг үеийн шилдэг жүжигчин Song Ye Jin
Son Ye-jin 1982 оны 1-р сарын 11-нд төрсөн Өмнөд Солонгосын жүжигчин. Тэрбээр "Сонгодог" (2003), Summer Scent (2003), "A Moment to Remember" (2004), "April Snow" (2005) гэх мэт романтик кинонуудаар нэрд гарсан Солонгосын хамгийн хөөрхөн жүжигчдийн нэг юм.

Son Ye-jin анх Park Ki-hyung-ийн 2000 оны Secret Tears кинонд туслах үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дараа нь 2002 онд "Painted Fire" кинонд So-woon гэдэг эмэгтэйн дүрийг бүтээсэн нь түүний анхны киноны гол дүр байсан юм. Уг киногоороо "1st Korean Film Awards"-н шилдэг шинэ жүжигчин болсон байна. Түүнээс хойш жил бүр тоглосон кино бүрээсээ шилдэг эмэгтэй, шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж байсан юм.

Түүний дараагийн хоёр кино нь Азид маш том цохилт болсон. "Crazy First Love" гэдэг Японы алдарт цуврал байв. Япон дахь box office-ийн 1-рт бичигдэж, Солонгост 2 сая гаруй тасалбар зарсан бол , үргэлжлүүлэн "April Snow" кинонд тэрээр мөн супер одод Bae Yong-joon-тай хамтран тоглосон Түүний кинонд цэвэр, гэм зэмгүй дүр төрхийг дүрсэлсэн нь "Солонгос улсын үндэсний хайр" хэмээх нэрийг өгчээ.

2018 онд Song Ye JIn So Ji-sub-тэй адил нэртэй Японы роман дээр үндэслэсэн "Be with You" хэмээх романтик киноны зураг авалтанд оролцжээ. Мөн саяхан үзэгчдийн хүртээл болсон JTBC-ийн романтик хайр дурлалын "Something in the Rain" кинонд залуу жүжигчин Жон Хэ Ин- тэй хамгийн сүүлд 2013 оноос хойш таван жилийн дараа дэлгэцэндээ эргэн ирлээ.
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
(195.228.73.42)
2018-12-16 22:37:19
Үнэхээр мундаг жүжигчин Үзэсгэлэнтэй ч бүсгүй Одоо мөдхөн хүнтэй суух байхаа
0
0
0
Хариулах
Зочин
(77.234.86.224)
2018-04-30 22:58:10
5 жилийн дараа тeлeвизийн драма төрөлд л эргэн ирж байгаа болохлос кинонд бол тасралтгүй тоголсоор ирсэн
0
0
0
Хариулах







