Ус уух нь гоо сайхан байхын үндэс болдог

Ердийн хэрэглээний усанд хүнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг юм. Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй ба усны хатуулгийн давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггүй арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрүүлэхгүйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай.

Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдгаас дурьдая.
Үүнд:
1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
2. Нэр литр 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.
3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцааны шүүс нэмнэ. Мөн яг энэ хэмжээний усанд 2 цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.
4.
Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах
ёстой байтал хүмүүс тогооны тагны устай зүйрлэж мөн дэлгүүрт зардаг
цэвэр ус, содтой болон бусад хийжүүлсэн ундаатай андуурдаг. Нэрмэл усыг
тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд
гаргаж авдаг болохоор ямар ч хольцгүй цэвэр байдаг.
Цэвэршүүлж
зөөлрүүлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгүйгээр гартаа
тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий үрэгдэнэ
гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зөөлрүүлсэн усыг хэрэглээрэй.







