”Аз жаргал минь сайн байна уу” хандивын тоглолт болно

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр буюу энэ сарын 4-ны өдөр "Аз жаргал минь сайн байна уу" нэртэй тоглолт UB  паласын концертын их танхимд болох гэж байна. Тоглолтыг "Монголын үнэн" сонины "Урлаг соёл, спорт, танин мэдэхүйн алба", "Оюунлаг ирээдүйн тэмүүлэл", "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ, Эрдэнэзуу хийд хамтран зохион байгуулж байгаа аж.



Тоглолтонд нийтийн болон поп дуучид уран бүтээлээ өргөх бөгөөд орлогын 50 хувийг Энэтхэг Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр болсон Б.Гэрэлчимэгт өгөхөөр төлөвлөжээ. Харин үлдсэн орлогоор нь зургаан дүүргээс тус бүр дөрвөн хүүхэд сонгон авч гэр орноор хангах, сургалтанд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болжээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.