Японы “Такасимая” их дэлгүүр андроид худалдагчтай болжээ
Японы Осака хотын “Такасимая” их дэлгүүр ер бусын худалдагчтай болжээ. Минами нэртэй энэхүү андроид бүсгүй бэлэн хувцасны тасгийн бүтээгдэхүүнүүдийг нүүрэндээ инээмсэглэл тодруулан тайлбарлаж, тэр ч бүү хэл үйлчлүүлэгчдэд ямар өнгийг сонговол тохиромжтой талаар зөвлөгөө өгдөг аж.

Энэ андроид-бүсгүйн өндөр 160 см, 25-26 орчим насны жирийн япон бүсгүй мэт харагдах бөгөөд уг дэлгүүрт арваннэгдүгээр сарын 12 хүртэл ажиллах юм байна. Тэрээр маш чадварлаг ярин, дохио зангааг сурамгай хэрэглэж, нүүр царайны хувирлаа гайхалтай илэрхийлдэг гэнэ.

Түүнийг Хироси Исигуро профессороор удирдуулсан Осакагийн Их сургуулийн мэргэжилтнүүдийн баг бүтээсэн ба тэд нийгэмд андроидыг хэрхэн хүлээн авч байгаа талаар хүмүүсийн хариу үйлдлийг дүгнэж цэгнэх социологийн судалгааг хийх зорилготой аж.

Өмнө нь Минами энэ их дэлгүүрт үйлчлүүлэгчийн дүрд тоглон, бусад худалдан авагчидтай харилцаж байсан аж. Дашрамд дурдахад, Минами хэмээх нэр нь энэхүү их дэлгүүр байрлаж буй районы нэр бөгөөд мөн японд их түгээмэл байдаг эмэгтэй хүний нэр юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.