Эмэгтэй хүн болгонд заавал байх ёстой гуталнууд
|
|
|

Эмэгтэй хүн бүрт заавал байх “ёстой” гуталнууд гэж бий юу? Ер нь
гутал бол эмэгтэй хүний хувцаслалтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гоёмсог загвартай, чанартай гутланд дургүй эмэгтэй хүн гэж байхгүй байх.
Гэхдээ чи бүх гутлыг худалдаж авж чадахгүй нь мэдээж. Харин эмэгтэй хүн
бүрт заавал байх ёстой гэж хэлж болох гутлууд гэж бий. Тэгэхээр ямар
гутлууд үүнд багтсаныг харцгаая.


Тэр дундаа памп загварын буюу платформ ултай өндөр өсгийт эмэгтэй
хүний номер 1 гутал гэж хэлж болно. Жижиг хар даашинз эмэгтэй хүн бүрт
байх ёстой гэдэг шиг энэ гутлыг ч мөн адил өөртөө байлгах нь чухал юм.
Энэ гутал нь бараг бүх хувцастай зохицдогоос гадна өдөр, шөнө, ажил,
үдэшлэг гээд бараг бүх нөхцөлд өмсөж болдгоороо давуу талтай. Энэ
туфьлээс хоёр өөр өнгийн байвал зүгээр: нэг нь хар, нөгөө нь биеийн
өнгөтэй – хар өнгө бол ямар ч үед зохицно, харин биеийн өнгөтэй нь чиний
хөлийг урт харагдуулна.
2. Баллет шаахай

Өндөр өсгийт хэдий гоёмсог ч хааяа нэг хөлөө амраах хэрэгцээ эмэгтэй
хүн бүрт бий. Иймд эмэгтэйчүүдэд зайлшгүй байх ёстой гутлуудын нэг бол
баллет хавтгай шаахай юм. Маш олон загвар, материал, өнгөтэй байдаг учир
сонголт ихтэй байдаг. Дээрээс нь хөнгөхөн, хөлд эвтэйхэн, загварлаг.
Хэрвээ энэ гутал чиний гутлын шүүгээнд байх ёсгүй гэж бодож байвал, өөр
ямар гутал байх ёстойг би сайн мэдэхгүй юм.
3. Түрийтэй гутал



Хүйтний улиралд UGG шиг хөлд эвтэйхэн гутал ховор байх. Гэхдээ
охидоо, одооноос жаахан эмэгтэй хүн шиг хувцаслаж эхэлье. Тэгэхээр энэ
өвлөөс UGG -дээ баяртай гэж хэлэх цаг нь болсон гэж бодож байна. Харин
үүнийг орлох гутал бол түрийтэй арьсан гутал билээ. Энэ нь чамайг илүү
эмэгтэйлэг, буурь суурьтай харагдуулна. Хар, бор өнгөтэй нь илүү классик
харагдана.
4. Вэдж буюу үргэлж ултай сандаал



Одоо зуны улирлын талаар ярихад хэтэрхий оройтсон байх. Гэхдээ эргээд
нэг дурсахад зуны хувцаслалтыг нимгэн даашинз, богино шорт, бариу
футболкгүйгээр төсөөлшгүй. Харин эдгээр хувцсыг чинь тодотгож өгөх гутал
бол яах аргагүй үргэлж ултай сандаал юм. Хөлд эвтэйхэн, мөн ямар ч
хувцсан дээр зохицдог болохоор заавал авах ёстой гэж бодож байна.
Тэгэхээр чамаар энэ гутлыг авахуулахын тулд өшөө олон зүйл нурших
хэрэггүй байх.


Энэ гутал чинь ямар ч төрлийн гутал байж болно. Хамгийн гол нь бусад
хувцсыг чинь тодотгож өгөх буюу “уйтгартай” хувцсыг хүний нүдэнд
өртөхүйц болгож харагдуулж чаддаг гутал байх хэрэгтэй. Ийм гутал чиний
ихэнх хувцастай зохицохгүй нь мэдээж. Гэхдээ өнгө, хээ, чимэглэлийн
хувьд ямар ч байсан хамаагүй чиний сэтгэлийг сэргээдэг, тэр өдрийг
гэгээлэг болгож чаддаг нэг тийм гуталтай байхад илүүдэхгүй.
6. Оксфорд ботинк



Хэрвээ чи кэт өмсөх нэг их дуртай биш бол өөр нэг сонголт чамд байна.
Энэ бол Оксфорд ботинк юм. Сүүлийн үед их моодонд орж байгаа энэ гутал
нь бага зэрэг хуучны өнгө аястай, мөн эршүүд харагдуулдаг онцлогтой. Бие
дагасан бариу өмд дээр маш гоё харагддаг. Хэт нэг хэвийн байдлыг чинь
эвдэнэ гэсэн үг. Мөн хавар намрын улиралд яг тохирно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
нямаа
(103.10.23.223)
2014-09-18 15:09:02
сонирхол татах юм оруулаач
0
0
0
Хариулах
bna
(112.72.11.123)
2014-08-29 22:07:50
bgaa l ym bna
0
0
0
Хариулах
(112.72.13.216)
2014-08-29 15:52:34
Байгаа бүгд
0
0
0
Хариулах
baigalia
(103.26.194.180)
2013-11-02 23:03:20
bugd baijil taaraa shd engiin ym oruulah yma
0
0
0
Хариулах
goo
(103.26.194.61)
2013-11-02 22:46:38
bugd bdim bnooo
0
0
0
Хариулах
lady
(182.160.47.110)
2013-11-01 21:09:51
bugdeeree bgoo
0
0
0
Хариулах







