Дэлхийн хамгийн анхны 4D сэдэвчилсэн парк байгуулагдлаа


Өмнөд Солонгосын Коян хотод дэлхийн хамгийн анхны 4D сэдэвчилсэн парк байгуулав. Ирэх сарын эхээр нээлтээ хийх уг паркийг “D’strict” компани байгуулсан байна. Паркт зочлогсод 4D технологийн ертөнцөд өөрсдийн дүрслэлийг үүсгэж ер бусын адал явдлын гол баатар болон хувирах боломжтой гэнэ. Мөн тоглоомын харилцан үйлчлэлийн элемент үүд өөрийн түүхийг бий болгох бөгөөд түүнд өөрийн биеэр оролцох боломжийг олгож байна. 10 мянган ам метр квадрат талбай бүхий шинэ паркийг байгуулахад хоёр жилийн хугацаа зарцуулж нийт 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн 3000 үйлчлүүлэгчид нэгэн зэрэг, хоногт 10 000 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Тус паркаар үйлчлүүлэгчид тэдний биеийн хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолойг таних мэдрэгч болон радио давтамж бүхий бугуйвчийн тусламжтайгаар өөрсдийн аватар дүрслэлийн хамт сэдэвчилсэн долоон үе шат бүхий 65 атракционоор тоглох боломжтой юм. Солонгост нээлтээ хийх ийм төрлийн паркийг 2015 он гэхэд Хятад, Сингапурт байгуулахаар төлөвлөсөн талаараа “D’strict” компанийн менежер ярьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.