Гурвалжин будаатай байцааны ороомог


Амралтын өдрөөрөө ямар хоол хийх гэж байна эзэгтэй нар аа... Та бүхэндээ бүтээлч бүсгүйчүүд буюу sweet kitchen- ий 

Гурвалжин будаатай байцааны ороомог хийх аргаас хүргэе. Та бүхэн туршаад үзээрэй. Амттай сайхан болно гэдэгт итгэлтэй байна

 Орц:
- 800-900гр байцааны навч
- 1/2-2/3 стакан гурвалжин будаа
- 0.5кг мөөг,4 лууван
- 4 сонгино,400 гр төмс
- Ургамлын тос, давс
- 2 хоолны халбага томатны нухаш
- 1.5 стакан ус мөөгний амтлагч

Хийх арга:
• Залуу байцааны навчийг угаагаад бага зэрэг давстай усанд бага багаар /5-6ш/ 1 мин орчим хагас чанана.
• Навчны зузаан хэсгийг нимгэлж хутгаар авах буюу эсвэл хөнгөхөн цохиж зөөлрүүлж болно.



•Шанзанд зориулж гурвалжин будааг ботол нь усанд чанана./будаа усны харьцаа 2/3 байна.
Сонгино болон лууванг ургамлын тосонд хуураад хоер хэсэг болгон хуваагаад нэг хэсгийг шанзанд хийгээд нөгөө хэсгийг устай хольсон томатны нухшандаа хийгээд давсалж мөөгний амлагчаар амтална.
Мөөгөө хэрчээд шарна.Төмсөө жижиг үрүүрээр үрнэ.Илүүдэл шүүсийг шахаж аваад ногоотой гурвалжин будаан дээрээ хийнэ.
•Шанзаа холиод давслаад навчиндаа хийгээд орооно.
•Ургамлын тосонд ороомгоо хайрна.
•Бага зэрэг хайрсны дараа ороомгоо хийж жигнэх тэвшээ ургамлын тосоор тослоод ороомгуудаа сайн шахаж өрж хийнэ.
•Ороомгон дээрээ ногоотой томатны нухшаараа хучиж өгөөд шарах шүүгээнд 1 цаг орчим жигнэж болгоно

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uyanga (103.10.21.57) 2013-11-04 17:06:05
haritsangu eruul hoollolt bn da saihan zuwulguu ugsund bayrlalaa