”Маск” продакшн үл таних сэтгүүлчид захидал илгээжээ

Бид ч бас өөрсдийн салбартаа үргэлж тэргүүлэгч байж сайн чанартай уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулан тоглолт бүрийг хариуцлагатай, чанарын өндөр түвшинд хийхийг чармайн ажилласаар өдгөө 7 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 17 шоу тоглолт 1 уран сайхны кино хийсэн хамт олон юм. Яг одоо буюу өвлийн эхэн сарын энэ өдрүүдэд бид нийслэлийн Соёлын Төв Өргөөнд "Best of Mask" нэртэй шоу тоглолтоо үзэгчиддээ амжилттай тоглож байгаа гэдгийг эрх биш та мэдэж байгаа байх.
Өнөөгийн нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөөг үл таних сэтгүүлч таньд болон захидал бичигч надад бас өгсөн болохоор би өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа энэхүү захиаг чадан ядан мутарлан сууна. Харин үл таних сэтгүүлч та өөрийн веб сайтандаа "Маск үзэгчдээ хуурч байна" гэсэн нэртэй худал мэдээг мөн л надтай адил мутарласан байх. Таньд манай тоглолт таалагдахгүй байж болно. Таалагдахгүй байгаагаа худал мэдээлэл бичиж дургүйцлээ илэрхийлж болохгүй. Яагаад гэвэл сэтгүүл зүйн салбарт "МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ ЭСЭХ" гэдэг ойлголт бас байдаг гэдгийг санах хэрэгтэй. Худал мэдээлэл хүргээд хариуцлагаа хүлээгээд гарах чадвартай бол та юу гэж ч мутарласан болно!
"Гэхдээ сэтгүүлч минь аль андуурч бичихийг тэр гэхэв дээ. гээд өнгөрөх үү? Яах уу?" гэжээ.







