Шри-Ланкад ”Гиннесийн рекорд” эвдсэн хурим болжээ
Шри-Ланкад нэгэн хос хорвоод байхгүй нүсэр том хуримын ёслол хийж
Гиннесийн рекорд эвджээ. Нинсала, Налин хэмээх хуримлагч хос хоёр
эмэгтэйн талаас 126 бэргэн, эрэгтэйн талаас 25 эрэгтэйг гэрчээр
оролцуулж, 20 хүү, 23 охиноор өмнөө цэцэг асгуулан алхжээ.

Хуримд мэдээж тэднээс гадна ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд хэдэн зуун хүн уригдан ирсний дотор Шри-Ланкын тэргүүн хатагтай ч бас багтсан байна.

Тэд анхнаасаа хамгийн том хурим хийж, дэлхийн дээд амжилт тогтоохыг хүссэн учраас Гиннесийн албаныхныг хуримандаа урьжээ. Ингээд тэдний хуримын гэрчийн тоо өмнө нь Тайланд хосын тогтоосон амжилтаас /96 гэрчтэй/ хэдэн хувь илүү байсан учир Гиннесийн рекордын батламж гардуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.