Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” нэртэй цомгийнхоо баярыг Нарантуул зах дээр хийжээ

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргаад эхэлжээ. Тэд цомгийнхоо өдөрлөгийг өчигдөр “Нарантуул” ОУХТ-д амжилттай хийсэн байна.




Тэдний 16 дуунаас бүрдсэн “Илбэе” цомогт дуу бичлэг, хөгжим, шүлгийн гээд 50 орчим уран бүтээлч хамтран ажиллаж, хөдөлмөрөө шингээснээс гурав гурван дууг дангаараа дуулж, хамтдаа дуулсан 10 хит дууг ч мөн багтаажээ.

“Насны хайр”, “Ямархан сэтгэл мартах юм бэ?”, “Илбэе”, “Энх мэндийн хадаг” гэгчлэн дандаа хитүүдийг тэргүүлж байсан уран бүтээлүүд ийнхүү нэгэн цомогт багтан сонсогчдын гар дээр очиж байгаа юм.






Дашрамд дуулгахад,
цомгийн баярых нь үеэр дуучдын дууг чин сэтгэлээсээ сонсдог хоёр фен нь тэдэнд 37 инчийн LCD зурагт бэлэглэж, гэнэтийн сюрприз барьжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.