2015 оны хумс будалтын шилдэг санаанууд

Хумсаа сайхан будахад ямар таатай мэдрэмж төрдгийг бүсгүйчүүд л мэднэ. Гоё, сайхан будсан хумснуудыг харсан ч яаж буддаг аргыг мэддэггүй шүү  дээ. Тиймээс 2015 оны шилдэг хумс будалтын зааварчилгаануудаас хүргэж байна. Гэртээ хэрэгжүүлээрэй. Ингээд хумсаа будахын тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй шүү. 

Алхам 1: Юуны түрүүнд хумсаа цэвэрлэнэ (ацетоноор). Урьд нь лак түрхээгүй байсан ч цэвэрлэж арчих шаардлагатай. 

Алхам 2: Хумсаа бэхжүүлэгч лакаар будна. Ингэснээр лак цэвэрхэн түрхэгдэж хумс гэмтэж унахаас сэргийлнэ.

Алхам 3: Одоо будах лакаа хумсныхаа үзүүр хэсэг рүү нь дусаана. 

Алхам 4: Лакаа хумсны үзүүр хүртэл нь болгоомжтой будаж бага зэргийн зай үлдээнэ. 

Алхам 5: Үүний дараагаар лакаа эсрэг чиглэл рүү буюу хумсныхаа төгсгөл хүртэл будна. Ингэснээр нарийн шугам үүсэх ёстой. 

Алхам 6: Одоо буцаад хумсныхаа үзүүрээс зах хэсгээ будаж эхэлнэ. 

Алхам 7: Хумсныхаа нэг талыг нилд нь будна. 

Алхам 8: Алхам 6-г давтан нөгөө талын хэсгээ будна. 

Алхам 9: Алхам 7-г давтан үлдсэн хэсгээ будна. 

Алхам 10: Хэрэгцээтэй бол энэ үйлдлийг 2-3 удаа давтаж болно. Дараа нь лакаа тогтоохын тулд хатаадаг лак дээрээс нь давхарлан түрхэж болно. 









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.226.221) 2015-10-23 15:08:10
шилдэг санаанууд гэсэн чинь юу вээээ