Энгэсэг тавих алтан дүрмүүдтэй танилцаарай бүсгүйчүүдээ!

Бүсгүйчүүд бидний өдөр тутмын хэрэглээ болсон нүүрний энгэсэг, түүний талаархи маш хэрэгтэй мэдээллүүдийг бид бэлтгэлээ. Мэдээж та энэ мэдээллийг уншаагүй бол “Өнөөх л олон зөвлөгөөнүүдийн нэг биз” хэмээх байх. Гэхдээ зөвлөгөөг хэрэгжүүлж чадаж байж гэмээ нь тэр үр дүнгээ өгдөг болохоос зөвхөн уншлаа гээд үр дүнгээ өгдөггүй юм шүү. Тиймээс доорхи алтан дүрмийг уншаад хэрэгжүүлээрэй хүүхнүүдээ!

- Пудр нь арьсны тослогийг арилгаж, үрчлээсийг нь толийлгож өгнө. Маш нарийн пудр гэрлийн туяанд ойсноор нүүрэн дээрх үрчлээсийг бараг мэдэгдүүлдэггүй. Үүнээс гадна нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаална.

- Мөн будахаас өмнө сайн цэвэрлэж өдрийн цагаан тос юм уу ягаавтар тос түрхэнэ. Пудр тавихаас өмнө тослог тос түрхэхгүй ба тосоо түрхсний дараа хөнгөн цохилж шингээнэ. Илүүдэл тосыг салфеткаар зөөлөн арчиж авна.

- Өд, багс, хөвөнгөөр пудрээ түрхэнэ. Пудрээ хүзүүнээс эхлэн эрүү, хацар, дух хамгийн сүүлд хамартаа түрхэнэ. Илүүдэл пудрийг зөөлөн багсаар хөнгөн арчиж авна.

- Т бүсэд пудрийг маш нямбай тавих хэрэгтэй. Энэ цэгүүдэд хэзээ ч боронзтой пудр тавьж болохгүй. Боронз нь зөвхөн чамархай, цээжний ил хэсэгт түрхэж болно. Зориудын нэмэлт гоёл хийхийн тулд ягаан, цэнхэр, ногоовтор буюу шар, шаргал пудрийг цөөн цэгүүдэд хэрэглэж болно. Та бүхний хувьд эдгээр өнгөнөөс зайдуу байх нь дээр.

- Нунтаг пудр нь ихэвчлэн пудрний хэмжээг тааруулдаг шигшүүр тортой байдаг. Пудрны саванд илбүүр ба шахмал пудрны хооронд шилэн цаасан жийрэглэсэн байдаг. Жийрэг нь пудрийг бохирдлоос хамгаалдаг учир түүнийг хаяж болохгүй. Хэрэв жийрэг нь хаягдсан бол шахмал пудрны дээр үүссэн тослог үеийг нимгэн тонгоргоор хусч цэвэрлэвэл зохино.

- Пудр тавихын өмнө нүүр будалтыг нүүрэнд эвгүй хийгдэхээс хамгаалахын тулд тосон гялгарыг арьснаас заавал зайлуулна. Үүний тулд зөөлөн уудаг цаас юм уу ариун цэврийн цаасыг нүүрэндээ дараад авахад болно. Энэ нь хялбар байдаг.

- Пудр нь арьсны зөвхөн наад зах нь гурван үр дүнтэй. Үүнд: Нүүрний тослог гялгыг арилгаж, арьсанд уян зөөлөн, бүдэг гэгээ оруулна. Пудр нь дэвсгэр өнгөний доорх үеийг тод болгож, нүүр будалт удаан тогтох боломж олгоно. Пудрний тусламжаар хацрын энгэсэг, тень зэргний өнгөний ялгааг зохицуулна.

- Дэвсгэр өнгөний дээгүүр тавьсан пудр нь хацрын энгэсэг, нүдний тень тавихад аятайхан нөхцөл бүрдүүлдэг. Будгийг жигд тараах зорилгоор бийрийг хэрэглэнэ. Будаггүйгээр ганцхан пудр нь арьсыг жинхэнэ гоо болгодог. Энэ үед будаагүй юм шиг арьс байвч сайн ажиглахад тордолт хийсэн нь мэдэгддэг.

- Давхар ач тус: Пудр нь зөвхөн арьсны тосыг шингээгээд зогсохгүй хөлсний дуслыг арилгана. Бас нүүрийг цэвэрлэж, сэрүүцүүлнэ.

- Пудрийг өдлөг илбүүрээр хайрцагнаас нь авна. Шууд нүүрэнд хүргэлгүй, эхлээд гарын ар тал дээр сэгсрэн цохиход пудрний илүүдэл хэсэг нь унаж, хэрэг болох хэсэг нь үлдэнэ.

- Илбүүрийн арьсанд зөөлөн шахаж сантиметр сантиметрээр ахиулсан тойрог хөдөлгөөнөөр пудрийг арьсандаа жигд тараана. Энэ үед илбүүрийг арьсанд шахахаас биш арчиж болохгүй.

- Т бүс гэж нэрлэгддэг хамар, эрүү, духны дунд хэсэгт хэд хэдэн удаа пудр тавих шаардлагатай. Учир нь энд их хэмжээний болон хөлсний булчирхай байдаг. Хамрын угалзны угаар пудрийг бүр ч нямбай тавих хэрэгтэй.

- Том савтай нунтаг пудрийг гэрийн нөхцөлд толиныхоо дэргэд ашиглах нь нэн тохиромжтой. Жижиг савтай, шахмал пудрийг цүнхэндээ авч яваад нүүрээ засахад эвтэйхэн байдаг. Нунтаг пудр нь арьснаас хялбар арилж, жигд тархахдаа сайн. Шахмал пудрийг өчүүхэн хэмжээгээр нүүрэндээ тавьж болох мөртлөө жигд тараахад хэцүү. Ийм учраас мэргэжилтнүүд нунтаг пудрийг голлон ашигладаг.

- Олон нийтийн газар болон их хөлрөх орчинд байх болбол пудр болон бусад будгийг хэтэрхий зузаан тавихгүй байх хэрэгтэй.

- Пудрээ сонгохдоо ширхэгийг нь харж авах бөгөөд аль болох нарийн ширхэгтэй, салхи бороонд арилдаггүй, толбоо үлдээдэггүй, сайн чанарынхыг сонгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.