Хүүхдийнхээ дэрэн доор сармис нуухын ач тус

1. Хамрын ханиад, элдэв ханиад томуунаас сэргийлдэг.
2. Ханиадтай байгаа бол ханиадыг эмчлэж, халуун бууруулдаг, цэр ховхолж, хөхүүл ханиалгыг дардаг.
3. Дархлааг сэргээж, сайжруулдаг.
4. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварын вирусыг устгадаг.
5. Нүдний хараа, чихний сонсголыг сайжруулдаг.
6. Нүд нуухдах, чихээр хатгах, булхи гарах зэргээс сэргийлж нянг устгадаг.
7. Толгойн өвдөлт, толгой дүүрэх зэрэг зовиурыг намдаадаг.
8. Тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.
9. Үс, хөмсөг, сормуусны ургалтыг түргэсгэдэг.
10.Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн баридаг.
11. Цус шингэлж, элгийг хоргүйжүүлнэ.
12. Иод агуулдаг учир бамбай булчирхай томрохоос сэргийлдэг.
13.Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг.
Эдгээрээс үзэхээр хүүхэд гэлтгүй том хүн, зүрх судас, цусны даралттай хүмүүст ч тун хэрэгтэй байгаа биз. Эрүүл мэндэд ийм олон төрлийн ач тустайг болохрор л сармисны нэг ширхэг цэвэрлэсэн хумсыг хүүхэдтэйгээ ойрхон байлгахаас хэн татгалзах билээ.
Харин таны хүүхэд 5 болон түүнээс доош настай бол 1 ширхэг сармисны хумс, 5-8 настай бол 2 ширхэг хумс, түүнээс дээш настай бол 2-3 ширхэг сармисны хумсыг дэрэн дор нь хийж өгөөрэй. 1-2 хонуулаад шинэхэн сармисны хумсаар сольж байгаарай. Таны хүүхэд сайхан унтаж амрахаас гадна дээрх бүх үйлчилгээг сармиснаас авч эрүүл чийрэг хүн болж өсч торниход нь туслана.
Түүнчлэн сармисыг зөгийн балтай хамт хэрэглэснээр ханиад хатгалгаанаас сэргийлдэг. Эд ханиад томуу, халдварын үед бага насны хүүхдийн дээлний энгэр эсвэл хүзүүнээс сармисны хумс зүүдэг байсан уламжлал монголчуудад байдаг шүү дээ. Халуун чинжүү, цагаан гаа, хүн орхоодой, яншуй зэрэгтэй хослуулан хэрэглэхэд үйлчилгээ нь улам идэвхждэг.
Эх сурвалж: www.1000jor.mn





