Гүмүда (шүлэг)
Чи миний шүлгийн зөгнөл ба сэтгэмж үү?
Чи над руу энэ хэргээр ирснээс зайлахгүй
Яруу найраг яагаад чамайг сонгон над руу илгээв
Яруу тунгалаг уянга чи мөн үү? Чиний ард тэр байна уу?
Ардаа чи юу нууж явна вэ? Араас чинь уянга дагана үү?
Өвөртөө чи юу авч явна вэ? Шүлгийн цагийг уу?
Өвөрмөц тунгалаг гэрэлт цагийг би мэднэ.
Хэн нэгэн чиний өвөрт хийж орхиод хэзээ нэгэн цагт илрэнэ
Илэрсэн энэ цагт эрхгүй чи над руу ирсэн үү? Чи мэдэх үү?
Чиний зүрх тийм чимээлэг, гэгээлэг, тунгалаг уу?
Чамайг би яаж харах ёстой вэ?

Нүдээ аниад уу? Нууцлаг мэлмийгээр үү?
Нам гүмд эгшиглээд, харанхуйд гэрэлтээд ирдэг
Гэрэлт гэлбэлгэн, гэгээн намуун уу? Чи тийм дүр үү?
Чи хайр уу? Чи өөрийгөө хэн болохыг ч мэдэхгүй байна уу?
Би бас чамайг мэдэхгүй байна. Чи нэн нарийн гэрэл үү?
Гуниг бүрсэн нүдээр ойртон ирээд, гэнэнээр гэрэлтэн инээх юм.
Гүмүда шөнөөр сарны гэрэлд цэцэглэдэг...Гүмүда шиг
Яруу найргийн ертөнцөөс цэцгийн үр замбуулинд унаад
Яруу эгшигээ үл алдаад, шөнөөр сарнаас гэрэл татаж цэцэглэдэг.
Яг түүн шиг, Гүмүда шиг, цайлган цагаан Гүмүда шиг, Шидэт Гүмүда шиг
Ялгуун сарны Гүмүда шиг, Янжинлхам эхийн Гүмүда цэцэг шиг
Гуниг дотор минь чи ирчихлээ.
Гүмүда шиг чи ..!
Ялгуун сарны Гүмүда шиг
Яруу найрагт минь чи дэлгэрчихлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.