Монголын Сайтын Холбооноос сайтуудын нэр, логог ашиглаж байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

Мэдээллийн Сайтуудын ассоциаци нь “Online media Awards”-д  Монголын Сайтын Холбооны сайтуудын нэр, логог ашиглаж, энэ шалгаруулалтанд МОСАХ оролцож байгаа мэтээр хэрэглэгчдэд ташаа ойлголтыг төрүүлж байна. Иймд МОСАХ-ны нэр бүхий сайтууд дараах мэдэгдлийг гаргалаа.



                                                      Мэдээлийн Сайтуудын Ассоциацид

 

                                                                                                                                                             Хүсэлт тавих нь:

Монголын Сайтын Холбоо нь эгнээндээ 108 вебсайтыг албан ёсны гишүүнчлэлтэйгээр нэгтгэсэн Төрийн Бус Байгууллага билээ. МОСАХ нь 2013 оны үйл ажиллагаагаа дүгнэж, оны шилдгүүдээ тодруулах ёслолын арга хэмжээг танай ассоциацийн өмнө нь гишүүн сайтуудынхаа хүрээнд зохион байгуулж байсан “BOOM 2011” интернет сэтгүүлзүйн оны шилдгийг тодруулах ёслолтой адилаар гишүүн сайтуудынхаа хүрээнд явуулж байгаа бөгөөд МОСАХ-ны оны шилдгийг тодруулах “WEB AWARDS” наадам энэ сарын 27-нд болно. Иймд МОСАХ-ны дараах нэр бүхий гишүүн сайтууд “WEB AWARDS”-аас бусад ямар нэг шалгаруулалт, номинацид нар дэвшихээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Иймээс Мэдээллийн Сайтуудын Ассоциаци зохион байгуулж буй арга хэмжээндээ МОСАХ-ны дараах нэр бүхий гишүүн сайтуудын нэр, логог аливаа хэлбэрээр ашиглахгүй байхыг хүсье!

Үүнд:




 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Дөк (103.10.23.20) 2014-05-16 22:27:55
ооо шаасан хэхэ