Бүсгүйн заяа амаржиж өхөөрдөм гүнжтэй болжээ

Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцож олонд танигдсан дуучин бол Ч.Сэлэнгэ. Тэрээр зүгээр суух дургүй нэгэн бөгөөд өнгөрсөн онд дан ардын дуунаас бүрдсэн цомгоо гаргаж сонсогчиддоо бэлэг барьсан билээ. Түүний дуулсан “Бүсгүйн заяа”, “Чинийхээс дэргэдээс” зэрэг дуунууд нь хэдийнээ залуусын дунд хит болсон. Уран бүтээлийн хажуугаар дуучин Ч.Сэлэнгэ СУИС-ийн магистрын ангид сурч байгаа аж. Хичээл сургууль уран бүтээлийн хажуугаар гэр бүлийн амьдралаа хойш тавьсангүй.  Учир нь тэрээр удахгүй үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа юм.


Анхны хүүхэд маань хүү, охины аль нь ч байсан гоё шүү дээ гээд л ярилцлагаа өгч байсан залуу дуучин бүсгүй 3 сарын өмнө амаржиж охинтой болжээ. Өдгөө эгдүүтэй бяцхан гүнжээ харан уран бүтээлээс түр холдоод байгаа гэнэ.





Шинэхэн ээж болсон дуучин бүсгүйдээ өхөөрдөм гүнжтэй болсонд нь уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.