“МУГЖ” Ө.Уянга улс тунхагласны баяраар гавьяатын найраа хийжээ
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ДБЭТ-ын дуучин Ө.Уянгыг “МУГЖ" цолоор шагнасан билээ. Тэгвэл дуучин бүсгүй 11-р сарын 26 буюу Улс тунхагласны баяраар гавьяатын найраа хийжээ. Түүний найранд гэр бүлийнхэн, найз нөхөд, урлаг соёлын олон хүндтэй хүмүүс цуглажээ.

Тэрбээр “МУГЖ хэмээх энэ эрхэм хүндтэй цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ шагнал бол намайг цаашид олон олон уран бүтээл хийж, үзэгч түмэндээ илүү сайн уран бүтээлүүдийг хүргээрэй гэж өгч байгаа шагнал гэж ойлгож байна” хэмээн хэлж байсан билээ.

Дашрамд дурьдахад, дуурийн эх орон хэмээн нэрлэгддэг Итали улсад сурч, мэргэжил дээшлүүлсэн тоотой хэдхэн дуучин байдгийн нэг нь Ө.Уянга гэнэ. Түүний хувьд энэ жил азтай, одтой, уран бүтээлийн олз омог арвинтай байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Өлзий
(182.160.2.11)
2013-11-28 16:23:09
Уянга манай залуу үеийн шилдэгүүдийн нэг Гайхалтай сайхан ухаалаг бүсгүй Уянгаад аз жаргал амжилт хүсэе
0
0
0
Хариулах