Нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн эгчид туслах “Элэг зүрхний хайртай ээждээ” хандивын тоглолт өнөөдөр болно

Урлагийн тайзнаа 50 гаруй жил ажилласан МУГЖ Ш.Дэлгэржаргал гуайг ард олон “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр нь хайрлан хүндэтгэдэг. Тэрээр саяхан хорт хавдрын хүнд мэс засалд орсон бөгөөд бүрэн тэнхэрч амьжаагүй байгаа юм. Энэхүү хүндхэн цаг үед түүний том охин Б.Болормаа нь яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болж дунд охин Б.Гантигмаа /МҮОНТ-ийн нэвтрүүлэгч/  нь эгчдээ элэгний донор болох гэж байгаа билээ.



Тэдний эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтын талаар  өнөөдөр гэр бүлийн гишүүд нь мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн бага хурал  МҮОНТ- ийн Олон нийтийн мэдээллийн төвд 13:00 цагт болно. “Элэг зүрхний хайртай ээждээ” хандивын тоглолт хоёр өдөр тоглогдоно. Тодруулбал Бөхийн өргөөнд арванхоёрдугаар сарын 02-нд зохиолын дуучдын тоглолт болох бол 03-нд нь рок, попынхны тоглолт болох ажээ.


Бүсгүйчүүдээ хайртай жүжигчин, хайртай нэвтрүүлэгчдээ туслан, тоглолтын билетээс нь худалдан аваарай. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг.

Хандивын дансны дугаар: Төрийн банк 102 0000 2856 Б.Гантигмаа

Холбогдох утас: 9913 7171, 8808 3522


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi (46.76.61.107) 2013-12-02 14:18:25
ervvl enhiig hvsey