Сексийн дур ханамжаа нэмэх


Нvд аниастай байх нь тааламжтай буйн илрэл

Гэр бvлтэй эмэгтэйчvvдийн зєвхєн 20 хувь нь л секс хийхдээ дур тавьдаг байна. Харин бусдыг нь дvр эсгэгчид гэж болно. Ингэж єєрийгєє болон нєхрєє хуурсан vдэш бvр салалтын шалтгаан болдог аж. Тэгэхээр гэр бvлээ аварч бас хайртдаа туслах аргыг эр хvн танд зєвлєж байна. Юу юугvй цангасан амьтан шиг дайрах хэрэггvй. Өөрөөр хэлбэл шууд секс хийхийг урьтал болгох хэрэггvй гэсэн vг. Эхлээд хайртыгаа халамжилж, тvvнд хайртай гэдгээ аятайхан мэдрvvл. Энэ бол амжилттай сексийн хамгийн зөв оршил. Ингэхдээ эрчvvд дор хаяж 15 минут энхрийлэх хэрэгтэй. Vнс, ил, чихэнд нь зөөлхөн шивнэ. Ихэнх эмэгтэйчvvд энэ vед өөрийгөө дэлгэж эхэлдэг байна. Зарим нэг нь амраглалын эхлэл буюу энэ vед хөшингө, дуугvй байдалтай байж магадгvй. Яг энэ vед эр хvн шантарвал та хоёрын харьцаа бараг л дуусна гэсэн vг.

Харин бvсгvй чинь єєр рvv чинь тэмvvлж, тэврэх, vнсэх зэрэг хариу vйлдэл хийж байгаа бол эр хvн танд баяр хvргэе, таны энхрийлэл гайхалтай болжээ. Сэрлийн єндєр мэдрэмжтэй бvсгvйчvvдэд ч ийм эхлэл шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. Харин одоо бол бvсгvй таны ємч. Гэхдээ эрчvvд зөвхн өөрийгөө бодож болохгvй. Ихэнх эрчvvд бvсгvйчvvдээс тvрvvлж дур тавьдаг. Тэгээд “би ханалаа” гэсэн байдал гаргадаг нь бvсгvйчvvдийг улам хөргөдөг байна. Тиймээс хамтрагчаа ханатал нь хvлээх хэрэгтэй. Тэгж байж л цаашдын харилцаагаа аварч чадна шvv дээ. Дур тавих vед биеийн тэр дундаа бэлэг эрхтний булчин хvчтэй агшдаг байна. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж vздэг аж. Тvvнээс гадна сексийн оргил vед бvсгvйн зvрхний цохилт эрс нэмэгдэж, хөх болон нvvр, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх vйлдэл нь ч огцом, хяналтгvй болдог гэнэ. Бvсгvйчvvдийн сэрэл нь хөдөлж, дур тавих ойртсоныг мэдэх хамгийн энгийн арга бол тэдний нvд. Vнсэлцэж эхлэхээс нvдээ аньж, секс хийж байхад ч нvдээ нээхгvй байх нь тvvнд тааламжтай байна гэсэн vг. Гайхалтай хамтрагч, сексийн “мангас” байж чаддаг эрчvvд нvдээ байнга нээлттэй байлгаж, хамтрагчаа хэрхэн амраглаж байгааг хянаж чаддаг гэнэ шvv.

Дур тавьсан мэт дvр эсгэх нь євчтэй болгодог

Харин одоо нөхөртэй хэрнээ дур тавьж чадахгvй шаналж яваа бvсгvйчvvд яах вэ? Судалгаанаас vзэхэд нөхөртэй эмэгтэйчvvдийн 30 хувь нь дур ханаж vзээгvй эсвэл маш цөөн удаа тавьж vзсэн байдаг аж. Эдгээр эмэгтэйн тал хувь нь нөхөртэйгээ ойртсон vедээ дур тавьсан мэт жvжиглэдэг байна. Ємнє нь дур тавьж vзсэн хvн арай vнэмшилтэй дvр эсгэдэг бол vзээгvй нэг нь порно киног дууриадаг гэнэ. Хааяа ядарсан vедээ эсвэл сэтгэл тавгvй vед дур тавьсан дvр vзvvлж болох л юм. Харин vргэлж ийм байдлаар нөхрөө хуурдаг бол эрт орой хэзээ нэгэн цагт худал зүйл илэрч, дахин сэргэхгvй байдалд орж болзошгvй юм. Эрчvvд эмэгтэй хvний ямар ч сайхан шинжvvдийг vнэлдэг ч секст бол ч дур тачаал, чєлєєтэй байдлыг илvvд vздэг. Эмэгтэй нь дур тавихад эр хvн өөрийгөө жинхэнэ эр хvн гэж мэдэрч, сайхан таашаал амсдаг байна.




Дvр vзvvлэх нь эмэгтэй хvнд хортойгоор нөлөөлдөг, бэлгийн сэрэл хєдлєх vеэр бэлэг эрхтний цусан хангамж ихэсдэг. Хэрэв тавихгvй бол зогсонг байдал vvсч, эмэгтэйчvvдийн элдэв өвчинтэй болж магадгvй. Тvvнээс гадна сэтгэл санааны их ачааллаас болж, орон дотроо ч, бусад vед ч өдөр тутам ам алдчихаас эмээж, өөрийгөө цаг vргэлж хянах хэрэгтэй болдог. Ийм хоёрдмол амьдрал сэтгэл санаанд нөлөөлж, эмэгтэй хvн уурламтгай, уцаартай болж магадгvй юм.

Дур ханамжаа ихэсгэх арга

Харилцаа чинь сонирхолгvй болж, татгалзсан, хvсээгvй, дургvйцсэн байдал гараад эхэлсэн бол даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Шинэ зvйлээр хэвшлээ өөрчлөөд vзэхэд анх авсан тэр мэдрэмж эргээд ирэхийг хэн байг гэхэв.
-Сексийн vед бvдэг гэрэлтэй байхыг эрхэмлэдэг бол бvр харанхуйд эсвэл тод гэрэлтэйд хийгээд vзээрэй.
-Хамтдаа шvршvvрт болон ваннд орох хэрэгтэй.
-Дурлалынхаа ажлыг зуршил болоогvй хэвийн бус газар хийгээрэй. Орон дотроо бус өөр газар секст, сандал, өргөн зөөлөн буйдан дээр болон хивсэн дээр гэх мэт.
-Хоёр биедээ хэр зэрэг хайртай, хvсэлтэй байгаагаа харахын тулд өөрсдийгөө харагдах газар толь тавиад vз. Гэхдээ саад болохооргvй газрыг сонгоорой.



-Намуухан хөгжим, лааны гэрлийг ашиглан таатай мэдрэмж төрvvлэх орчныг урьдчилан бvрдvvл
-Эротик романы хэсгээс бие биедээ ярьж өгөх, эсвэл эротик кино vзэх ч тус болно.
-Дурлалын ажилдаа бага зэрэг чамин хєнгєн зууш хэрэглэх эсвэл нэг шил вино орондоо уух зэргээр баяжуул.
-Анхилуун vнэртэй тос ашиглан бие биедээ иллэг хийж өг. Аль болох мэдрэмж төрvvлэх газруудад илvv удаан, зөөлөн байдлаар илэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hish (203.194.114.57) 2014-01-19 23:01:51
Anh tawidaggui bsan tgd daraan orshil tgd nuguu hunee medreed l goy bolson bur solioruuldag shu NZ zaluu maani hamgiin golon tusuul